• Өнөөдөр 2025-05-25

“Тавантолгой төмөр зам” ХХК 1.5 сая.тонн ачаа тээвэрлэлээ

2024-06-13,   141

"Тавантолгой төмөр зам" ХХК нь төмөр замын суурь бүтцээр 2024 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн байдлаар өссөн дүнгээр 1.5 сая тонн ачаа тээвэрлэлээ.
 
Үүнээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 745,3 мянган тонн, Тавантолгой- Цогтцэций чиглэлд 843,5 мянган тонн ачааг тус тус тээвэрлэсэн.
 
Нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл чингэлэгтэй экспортын нүүрс 1.1 сая тонн, сайжруулсан түлшний түүхий эд 317.8 мянган тонн, нефтийн бүтээгдэхүүн 62.1 мянган тонн, аммоний нитрат 1.01 мянган тонн, бусад төрлийн ачаа 89 мянган тонн байна

“Тавантолгой төмөр зам” ХХК 1.5 сая.тонн ачаа тээвэрлэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188