• Өнөөдөр 2025-05-25

МОНГОЛ III СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ В.ХОРОЛГАРАВ: Манай сургуулийн сурагч амиа егүүтгээгүй

2024-06-12,   267

Цахим сүлжээнд өнөөдөр “Шалгалтын асуудлаас болж гуравдугаар сургуулийн сурагч 16 настай охин амиа хорложээ” гэх мэдээлэл түгээд буй. 

                   Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор монгол III сургуулийн захирал В.Хоролгаравтай холбогдож тодруулахад “Манай сургуульд хүүхэд амиа егүүтгэсэн асуудал гараагүй. Өнөөдөр IX, XII ангийн хүүхдүүд шалгалтаа 100 хувийн ирцтэй өгсөн. Шалгалт засагдаж эхлээгүй, дүн гараагүй байгаа” гэлээ. Харин дээрх асуудлаар ЦЕГ-аас "Өөрийгөө боомилсон байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна" гэсэн албан мэдээлэл өгөөд байна.

Бид уг хэргийн талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.

 


МОНГОЛ III СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ В.ХОРОЛГАРАВ: Манай сургуулийн сурагч амиа егүүтгээгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188