• Өнөөдөр 2025-05-25

ЗУРХАЙ: Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2024-06-10,   119

Аргын тооллын: 2024 оны зургадугаар сарын 10, даваа гараг

Наран ургах шингэх: 04:53-20:50
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
 
Барилдлага: Үхэхийн барилдлагатай өдөр
 
Билгийн тооллын 4, Сумьяа гараг, зуны дунд цагаан морь сарын хоёр хар мэнгэтэй, шороон суудалтай, үхэхийн барилдлагатай, авахуй шүтэн барилдлагатай, найралт эх одтой, хөхөгчин могой өдөр. Дашнямтай өдөр.
-Өдрийн сайн цаг нь үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40) болой. 
-Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. 
-Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

ЗУРХАЙ: Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188