Барилгын ашиглалт, чанар, цаашид ашиглагдах эсэх талаар тогтоол шийдвэр гаргахад гаднаас нь харж, дотор нь хальт орж үзээд шийдвэр гаргаж болох уу. Эрүүл саруул ухаанаар бодвол энэ болохгүй гэдэг хариуг хүмүүс хэлнэ. Харин даргын даалгаврыг гүйцэтгэж байгаа байцаагчид бол хамаагүй байдаг бололтой.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байдаг Эмийн үйлдвэрийн барилга руу сүүлийн хэдэн сард хотын дарга Х.Нямбаатараас эхлээд албан тушаалтан, дарга байцаагч нарын цуваа үл тасрах болж. Хотын дарга Х.Нямбаатар 2024.04.03-нд 8 хүний хамт ирж хийж хашаан дотуур газрын хэмжилт хийгээд явсан байна. Тэгээд долоо хоногийн дараа гадаа нь ирж лайв хийгээд буулгана нураана гэж зарласан байна. Бичлэгээс нь харвал, хотын дарга үйлдвэрийн барилга руу орж үзээгүй. Үүнийг эмийн үйлдвэрийн ажилтнууд ч хэвлэлд ярьсан байсан.
Хотын дарга гадаа нь ирж, газрыг нь хэмжээд нураана гэж “лайв”-дсанаас хойш нийслэлийн өмчийн харилцааны газрын НӨХГ-н хэлтсийн дарга Г.Тэмүүжин гэж хүн байсхийгээд л нэг бичиг бариад эмийн үйлдвэр рүү гүйдэг замтай болсон байна. Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Володягийн Оюумаа эмийн үйлдвэрийн барилгыг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдах гэж байгаа тул халуун хүйтэн ус, цэвэр бохир, цахилгааныг нь таслуулахаар холбогдох газруудад албан тоот илгээсэн байна. Үүрэг гүйцэтгэгч даргын хоёрдогч түүхий эдийн цэг рүү ачуулж, мөнгө болгох гээд байгаа эмийн үйлдвэрийн барилга нь 2016 онд НИТХ-ын тогтоолоор төрийн өмчид үнэлэн бүртгэж авсан обьект аж. Ингэж хууль завхруулж байгааг ардын эмч Ж.Хатанбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчид бичсэн “Төрдөө итгэж, хуулийг хэрэгжүүлж ирсний утга учир хаана байна аа, Ерөнхийлөгч өө?” гэсэн захидалдаа тодорхой бичсэн байсан. Гэвч эмийн үйлдвэрийг нурааж хогийн цэг рүү ачуулах гэсэн хууль бус ажиллагаа зогсоогүй л байгаа аж.
НӨХГ-ын хэлтсийн дарга Г.Тэмүүжин өнгөрсөн сарын 27-нд Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Жалчингийн Жүгдэрмаагийн хамт эмийн үйлдвэр дээр ажил тарах гэж байхад ирж барилгын гадна дотно талаас зураг аваад явсан байна. Үүнээс хойш тав хоногийн дараа буюу зургаадугаар сарын 3-нд Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Володягийн Оюумаа албан тоот гаргаж, хоёр хоногийн дараа Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт албан тоот илгээж, “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвтэй байгуулсан гэрээг дуусгавар болгон ус дулаан дамжуулах шугамыг хааж, зургадугаар сарын 5-ны өдрийн дотор эргэн мэдэгд” гэж үүрэг болгожээ. Нэг албан тушаал дээр очоод тамга дардаг эрхтэй болчихоор л төрийн үйлчилгээ авч байгаа аливаа байгууллагын үйл ажиллагааг үзэгнийхээ үзүүрээр шийдэх эрхтэй болчихсон гэж өөрийгөө өргөмжилсөн эндүүрэл үү, эсвэл эмийн үйлдвэрийн барилгыг хурдан нурааж, хогийн цэг рүү ачуулах хүслийн цаана хэний ямар ашиг сонирхол байна уу???
Сүүлийн хоёр жил УИХ дээр болсон Хөгжлийн банкнаас эхлээд хотын ногоон автобус хүртэлх хэд хэдэн сонсголоос харахад хэрэгт холбогдоод өнөөдөр шалгагдаад ажилгүй болоод явж байгаа дунд шатны албан тушаалтнууд тэр энэ даргын өгсөн үүргийг биелүүлсэн гэж хоолой чичрэн яриад сууж байгаа нь олон байсан. Гэхдээ үүрэг өгсөн улстөрч, эсвэл дарга албан тушаалтан нь хариуцлага хүлээхгүй, харин үүргийг нь биелүүлсэн албатууд л хэрэгтний ширээнд сууж үлдэж байгаа даа гэдгийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга нар эрх биш харсан байдаг байлгүй дээ. Хожим асуудал боллоо гэхэд хотын дарга Х.Хямбаатар лавтайяа хариуцлага хүлээхгүй.
| Эмийн үйлдвэрийн барилгыг хурдан нурааж, хогийн цэг рүү ачуулах хүслийн цаана хэний ямар ашиг сонирхол байна вэ |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |