• Өнөөдөр 2025-05-24

Ирэх даваа гаргаас 14 хоног халуун ус хязгаарлах байршлууд

2024-06-06,   139

2023-2024 оны халаалтын улирал тавдугаар сарын 15-ны өдөр дууссан. Үүнтэй холбогдуулан айл өрх, ААН, байгууллагын халаалтыг зогсоож ирэх оны халаалтын улирлыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн.
 
Нийт найман багц засварын ажил төлөвлөснөөс /төсөл хөтөлбөрөөс бусад/ эхний хэсгүүдийн засварын ажлууд үргэлжилж байна. Иймд зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлаж байгаа.
 
Ирэх даваа гарагаас буюу зургаадугаар сарын 10-наас зургаадугаар сарын 24-нийг хүртэл 14 хоног халуун ус хязгаарлах байршлууд:
 
  • БӨҮР, Говь-2 ХК орчим,
  • Вива сити, Шинэ яармаг хорооллууд, ХУД-ын нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид, 
  • "Говь" ХК, "Натур агро" ХХК, Вокзал, Богд ар хороолол, 2-р хороолол орчим,
  • Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хороолол,
  • ХУД-ын нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19-р хороолол орчмын хэрэглэгчид. 

Ирэх даваа гаргаас 14 хоног халуун ус хязгаарлах байршлууд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188