• Өнөөдөр 2025-05-24

Боловсролын зээлийн санд ажиллаж байсан хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

2024-06-05,   137

     Боловсролын зээлийн санд эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хоёр хүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Боловсролын зээлийн сангийн зээл тэтгэлэгт хамрагдсан 2115 суралцагч, 2017 оноос хойш зээлээс чөлөөлөгдсөн 200 гаруй хүний хувийн хэрэг, материалтай танилцан, 1600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авчээ.
 
Боловсролын зээлийн сангийн зээл тэтгэлэгтэй холбоотой үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэхийг бүрэн шалгаж, тогтоохын тулд мөрдөн шалгах ажиллагааг өргөн хүрээнд явуулж байна.
 
       1997-2023 оны хооронд тус сангаас гадаад улсын магистр, доктор, дэлхийн шилдэг их дээд сургуульд бакалаврын хөтөлбөрт хамрагдах 2288 суралцагчид олгосон зээл тэтгэлэг, үүнээс 941 суралцагчид олгосон 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг хянан үзэж, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шалгаж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 269 суралцагч 1.4 сая ам.доллар буюу 4.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийжээ.
 
 

Боловсролын зээлийн санд ажиллаж байсан хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188