Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын хэмжээнд цахилгаан хязгаарлаад байна. Тодруулбал, тус суманд зургадугаар сарын 2-5 хүртэл буюу дөрөв хоног цахилгаан хязгаарлаж, засварын ажил хийж байгаа аж. Цахилгаан хязгаарласантай холбоотойгоор нутгийн иргэд гомдол гаргаж, олон нийтийн сүлжээнд "Хүдэр суманд байрлах Н.Номтойбаярын зуслан руу цахилгаан татахын тулд олон хоног иргэдийг хохироож байна" гэх зэргээр жиргэж байна.
Бид энэ мэдээлэлтэй холбоотойгоор Хүдэр сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнээс дараах тодруулгыг авсан юм.
Тэрбээр “Манай сум Ерөө сумаас цахилгаанаа авдаг. Ерөө сумын дэд станцыг засварлаж байгаа учир дөрөв хоног 08:00-20:00 цаг хүртэл цахилгаан хязгаарласан. Үүнийг иргэдэд албан ёсоор мэдэгдсэн. Харин олон нийтийн сүлжээнд Хүдэр суманд цахилгаан хязгаарласан асуудлыг Н.Номтойбаярын зуслантай холбож тайлбарлаж байна. Н.Номтойбаярын зуслангийн байшин манай сумаас зүүн хойд зүгт 30 гаруй километрт байрлах Янгаахай гэх газарт байдаг. Тэдний зуслан руу манай сумаас цахилгаан татаагүй юм байна лээ. Би энэ асуудлыг сумын цахилгаан хариуцсан хүнээр тодруулж асуусан. Тухайн мэргэжилтэн хэлэхдээ “Н.Номтойбаярын зуслангийн газар руу цахилгаан татах ажил хийгээгүй. Тийш нь цахилгаан татах ажлыг хийсэн байсан ч Хүдэр сумын хэмжээнд цахилгаан хязгаарлах шаардлагагүй" гэж хэлж байна лээ. Тэгэхээр цахим сүлжээнд цацагдсан мэдээлэл худал гэсэн үг. Ерөө сумын засварын ажил өнөө орой дуусна" гэсэн юм.
| ХҮДЭР СУМЫН МЭРГЭЖИЛТЭН: Манай суманд цахилгаан хязгаарласан нь Ерөө сумын засварын ажилтай холбоотой болохоос Н.Номтойбаярын зуслантай хамаагүй |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |