Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай авто болон төмөр замын хориг хашаа барих шаардлага, ач холбогдлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилж, төрийн байгууллагын мэргэжилтнүүд, зам тээврийн салбарын хувийн хэвшлийнхныг оролцуулсан цуврал уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж идэвхтэй ажилласны үр дүнд Стандарт, хэмжил зүйн газраас Төмөр зам болон хурдны авто замын хориг хашаа. Ерөнхий шаардлага (MNS 7042:2024) үндэсний стандартыг баталлаа. Энэ чухал ажлыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийсэн юм. Шинээр батлагдсан стандартын онцлог нь төмөр зам, хурдны замд хориг хашааг өргөсгүй хийхээр заажээ. Энэ нь нүүдлийн олон мянган амьтдыг өргөст хашаанд өртөх эрсдэлийг бууруулах юм.
Стандартын 5.2-д, Хориг хашаа нь тухайн зүйл мал, зэрлэг амьтдын зан төрх, морфологийн онцлогт тохирсон, тэдгээрт аюул, осол гэмтэл учруулахгүй байх хэмжээ, хийц, загвар, материалтай байна гэсэн бол 5.3-д, Хориг хашааны байршил болон уртыг тодорхойлохдоо амьтдын зүйлийн бүрэлдэхүүн, газарзүйн байршил, газар нутгийн онцлог, амьтдын улирлын чанартай нүүдэл, шилжилт хөдөлгөөн зэргийг харгалзсан байна гэж заажээ. Мөн хориг хашаа нь ган утас, торон хийцтэй байх ёстой юм.
Хашаа ямар байхыг ч тодорхой заасан байна. Тодруулбал, Хориг хашаа нийт 5 эгнээнээс багагүй хөндлөн утастай байх бөгөөд Хөндлөн 1 дүгээр утаснаас дээш 4 дүгээр утас хүртэл битүү торлон, сайтар чангалж, татан бэхлэх ажээ. Хориг хашааны дээд, доод талын хөндлөн утасны нийт голчийн хэмжээ нь 8 мм-ээс багагүй байх бөгөөд цагаан өнгийн винил эсхүл гэрэл ойлгодог материалаар бүрж, үзэгдэх байдлыг нэмэгдүүлсэн байна. Мөн Хориг хашааны дээгүүр зэрлэг амьтдын саад багатай харайх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гөлгөр байхаар стандартад тусгажээ.
Стандартыг батлуулахад Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газар болон Төмөр зам, далайн тээврийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтнүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүд идэвхи зүтгэлтэй оролцсон юм. Хэдхэн хоногийн өмнө батлагдсан энэ стандартыг хэрэгжүүлснээр шугаман дэд бүтцийг хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн зэрэг ховор зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай, илүү ээлтэй төлөвлөх, бүтээн байгуулах боломж бүрдэж байгаагаараа чухал ач холбогдолтой билээ.
| Хамтын ажилллагааны хүчинд стандарт батлагдлаа |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |