Хийсэн ажилгүй ичих нүүрээ элгэндээ наасан улстөрчид энэ жилийн сонгуульд дахин нэр дэвшиж байна. Нутгийнхандаа, тойргийнхондоо юу гэж хэлж очдог юм бол гэж өмнөөс нь иргэд санаа зовох юм. Тэдний нэг нь баруун бүсэд нэр дэвшиж буй Б.Баярсайхан. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дорвитой хийсэн ажил, санаачилсан хуулгүй, санаачилсан нь монголчуудын амьдралд төдийлөн тус нэмэр болоогүй. Бараг Завханыхан нь мартсан байх. Харин хэд хэдэн удаа чуулганы үеэр попорч байсныг нь уншигчид санаж байгаа биз. Тэрбээр Завхан аймгийн бүх албан хаагчид илүүдэл жинтэй хэмээн Байнгын хорооны хурал дээр хэлж, жингээ хасахад нь төсөв шаардлагатай байгааг онцолсон юм. Ингэхдээ тухайн үеийн Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдод “Би танд бичиг явуулаад одоо ямар ч хариу алга. Завхан аймгийн БҮХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД илүүдэл жингээсээ салъя. Наадам хүртэл гурван сарын хугацаанд шим тэжээл судлаачдыг аваачаад зөв зохистой хооллолтыг заалгаад, илүүдэл жингээсээ салаад яаж эрүүлждэгийн ард иргэддээ харуулж үлгэр дуурайлал болоод явъя гэсэн. Өнөөдөр энд зарцуулах нэг төгрөг нь ирээдүйд хавдраар өвчлөхөд зарцуулахаас хамаагүй илүү үр дүнтэй ажил байхад ХЭДЭН ТЭРБУМААР НЬ ХАВДАРТ ЗОРИУЛЧИХСАН МӨНГӨНӨӨСӨӨ 70, 80-хан сая төгрөгийг 78 мянган хүнтэй аймагт хуваарилж чадахгүй л байгаа байхгүй юу” гэсэн юм.
.jpg)
Мөн Х.Булгантуяаг дуурайж, "шүгэл" болоод амжсан. Уг нь хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг санаачилга гаргаж байгаа нь тэр. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Х.Булгантуяагийн санаачилгаар "ШҮГЭЛ" төсөл Баянзүрх дүүргээс эхлэн хэрэгжиж байгаа талаарх мэдээлэл гарч, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Х.Булгантуяа нар "Намайг үлээ" гэх шүгэлтэй зургаа нийтэлж, иргэдийн дургүйг хүргэж байсан удаатай. Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг өнгөрсөн парламентын үед ярьж байсан ч хөрсөнд буусан хуультай болж чадаагүй гэхэд болно. 13 эмэгтэй гишүүний хүүхдийн төлөө хийчих ажил байсан ч харамсалтай нь хуруугаа ч хөдөлгөхгүй суусаар дөрвөн жилийг өнгөрүүллээ. Нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэрэгийн араас койны хэрэг дуулиан тариад байгаа. Том том, тендер, хулгайн хэргийн ард улстөрчид байдаг шиг койны хэрэгт ч улстөрчид холбогддог байна. Өөрөөр хэлбэл, койнчид улстөрчдын санхүүжүүлэгч болдог гэх. Б.Баярсайхан ч койнчин Х.Эрдэнэбаярын босгосон мөнгөөр сонгуулийн ажлаа хийсэн гэдэг. Зах зээлд “WPL” нэртэй койн гаргаж, нийт 18 тэрбум төгрөг босгосон “Ворлд плас дижитал” ХХК-ийг захирал “Хасагийн Эрдэнэбаяр гэгчийг хохирогчид нь эрэн сурвалжилж буй. Х.Эрдэнэбаяр нь “WPL” койныг гаргах үедээ байрлаж байсан оффисийнхоо түрээсийг ч өгөлгүй гадаад руу гарч зугтсан гэгдэж байсан.

Ноцтой нь, Хасагийн Эрдэнэбаяр нь “Ворлд плас дижитал” ХХК-ийг 2018 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Эрдэнэбаатарын Долгион, Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны ашиглалтын хэлтсийн дарга Сангарагчаагийн Пүрэвжав, Хакухо М.Даваажаргал буюу Шо Хакухо, Япон Улсын иргэн Мотохару Кимура, Баярсайханы Батжаргал нар хамтран байгуулсан. “Койн”-той холбоотой хэл ам гарч эхэлмэгц Э.Долгион, Хакухо М.Даваажаргал, Мотохару Кимура нар хувьцаа эзэмшигчээс нэрээ хасуулсан. Одоо тус компани Х.Эрдэнэбаяр, С.Пүрэвжав, Б.Батжаргал нарын нэр дээр байгаа юм. Тэгвэл “Ворлд плас дижитал” ХХК-ийн захирал, “WPL” нэртэй койноороо 18 тэрбум төгрөг босгоод зугтсан гэх Х.Эрдэнэбаяр нь УИХ-ын гишүүн Б.Баярсайханы сонгуулийн хандивлагч ажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Баярсайханд 2020 оны сонгуулиар 86 хүн 1-5 сая төгрөг хандивлаж, 296 сая төгрөгийн санхүүжилт босгосны нэг нь Хасагийн Эрдэнэбаяр гэгч ажээ.
| ТӨРД ХЭРЭГГҮЙ ХҮН: БАЛЖИННЯМЫН БАЯРСАЙХАН |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |