• Өнөөдөр 2025-05-24

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2024-06-04,   131

        Зургадугаар сарын 04-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөний адгаар, Хэнтий нуруунаас эхтэй Хэрлэн, Алтай нуруунаас эхтэй Харбут голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна.
 
           Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум үерийн түвшинг 15 см орчим давсан байна.
 
        Энэ сарын 5-нд нутгийн төв хэсгэээр, 6-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байх мөн голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188