• Өнөөдөр 2025-05-24

Төв аймгийн Баянчандмань сумын шувуун аж ахуйд гарсан галыг бүрэн унтраажээ

2024-06-04,   487

           "Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна" гэсэн дуудлага өнөөдөр Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 8:50 цагт зогсоосон. Тэгвэл тус галыг 14:20 цагт бүрэн унтраасныг ОБЕГ-аас мэдээллээ.

Төв аймгийн Баянчандмань сумын шувуун аж ахуйд гарсан галыг бүрэн унтраажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188