Дубай хотноо гурван өдөр үргэлжилж байгаа Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо буюу IATA-ийн AGM дээд хэмжээний чуулга уулзалтаар өчигдөр /2024.06.03/ МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг IATA-гийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгож байгаагаа албан ёсоор зарласан. IATA нь 1945 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 120 орны 330 гаруй агаарын тээвэрлэгчийг эгнээндээ нэгтгэсэн том холбоо юм. Харин Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Qatar airways, Lufthansa group, Turkish airline, United airlines, American airlines, Korean airline, ANA, Cathay Pacific, Air France KLM зэрэг асар өргөн зах зээлд үйл ажиллагаагаа явуулдаг, дэлхийн тэргүүлэх авиа компаниудын удирдлагууд багтдаг байна.

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирын хувьд Монгол улсаас анх удаа IATA-гийн удирдах зөвлөлд орж буй чухал үйл явдал юм. Тэрээр тус холбоонд Азийн зах зээлийг хариуцан ажиллана. Монгол улс агаарын тээврээр зорчигч урсгал төдийлөн их биш бөгөөд МИАТ компанийн хувьд 10 агаарын хөлөгтэй. Тиймээс бусад удирдах зөвлөлийн гишүүдийн хувьд “жижиг” компани боловч Б.Мөнхтамирын удирдах ур чадвар Азийн зах зээлийг хариуцаж чадахуйц гэж үнэлэгджээ.

Б.Мөнхтамир нь Монголдоо Бизнесийн удирдлага, мэдээллийн системийн менежмент чиглэлээр баклавр, АНУ-ын Виржиниа олон улсын их сургуульд Бизнесийн удирдлага, олон улсын санхүүгийн чиглэлээр магистр хамгаалсан. Мөн АНУ-ын ASE Retial Inc болоэн Оюутолгой ХХК-д ажиллаж байсан туршлагатайн дээр 2017 оноос МИАТ ТӨХК-ийн хэлтсийн даргаас Гүйцэтгэх захирал болтлоо дэвшин ажиллаж байгаа аж. Тэрээр цар тахлын үе буюу агаарын тээврийн салбар уналтад орсон хамгийн хүнд цаг үед их хэмжээний алдагдалд ороод байсан 5 онгоцтой МИАТ компанийн гүйцэтгэх захирал болж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус компани 10 агаарын хөлөгтэй, Ази Европыг холбосон транзит болон карго тээврийг хөгжүүлж, өнгөрөгч 2023 онд түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажилласан байна. Мөн энэ онд АНУ, цаашлаад Австрали, Канад, Сингапур зэрэг улсуудруу шууд нислэг үйлдэхээр бэлтгэлээ ажлаа хангаад байгаа юм.
| Б.Мөнхтамир ур чадвараараа олон улсад үнэлэгдэж, Азийн зах зээлийг хариуцахаар болжээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |