• Өнөөдөр 2025-05-24

Ачааны автомашин замын хажуу руу унаж, жолооч төмөр хийцэд хавчуулагдан амиа алджээ

2024-06-03,   111

      Завхан аймаг, Алдархаан сум Алдар багийн “Ганцын даваа” гэдэг газар ачааны автомашин автозамын хажуу руу унаж осолдсон, төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага энэ сарын 3-ны өдрийн 03:40 цагт Онцгой байдлын газарт иржээ.
 
         Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн П-ын “Daewoo Cargotruck” загварын ачааны хоёр зорчигчтой автомашин автозамын хажуу руу унаж, жолооч П /34 настай, эрэгтэй/ төмөр хийцэд бүтэн биеэрээ хавчуулагдаж нас барсан байсныг ажиллан цогцсыг гаргаж, 05:40 цагт тус аймгийн Цагдаагийн газрын Ахлах мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Ачааны автомашин замын хажуу руу унаж, жолооч төмөр хийцэд хавчуулагдан амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188