• Өнөөдөр 2025-08-02

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш хүүхдийн марафон зохион байгуулна

2024-05-31,   261

        Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтарч “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг 2024 оны зургадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулна.
 
Арга хэмжээний үеэр:
 
  • Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж, гэрэл зургаа авахаас гадна
  • Хөгжилтэй алиалагчийн урласан бүтээлийг бэлэгт авч
  • Мэргэжлийн нүүр хувиргагчаар зураг зуруулан
  • Хүүхэлдэйн баатруудтай болон арга хэмжээний уриа, лого бүхий самбар, хүрээтэй зураг авахуулж
  • Хүслийн хайрцагт өөрийн мөрөөдлөө шивнэж, ирээдүйгээ өөрчлөхөд хувь нэмрээ оруулах юм.
Марафон гүйлт:
 
10.00-10.30 цаг                     Нээлт
10.30-11.30 цаг                     Гүйлт /6-7 нас/
11.30-12.30 цаг                     Гүйлт /8-9 нас/
12.30-13.30 цаг                     Гүйлт /10-11 нас/
13.30-14.30 цаг                     Гүйлт /12-13 нас/
14.30-15.30 цаг                    Гүйлт /14-15 нас/
15.30-16.30 цаг                     Гүйлт /16-17 нас/
 16.30 цагт                             Хаалт
Хүүхэд, багачууд та бүхэн Хүүхдийн марафонд оролцохыг хүсвэл дор байршуулсан QR кодыг уншуулж бүртгүүлээрэй.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш хүүхдийн марафон зохион байгуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188