Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР: Монгол Улс 1994 оноос Ашигт малтмалын лицензийг олгож эхэлсэн. Лиценз олголтын тусгай зөвшөөрлийн асуудалд Б.Нямтайшир та болон танай гэр бүлийн хамаарал бүхий нийтдээ 40 орчим лицензийг тусгай зөвшөөрлөөр танай компани эзэмшиж байна гэсэн мэдээлэл гарсан. Нэг гэр бүл яаж, ямар аргаар энэ олон лицензийг авдаг юм бэ. Хэдийг нь өргөдлөөр, сонгон шалгаруулалт, цахимаар авсан бэ. Өнөөдөр стратегийн 16 ордын хоёрыг нь танай компани эзэмшиж байна. Улсад хэр хэмжээний татвар төлсөн, хэчнээн мянган ажлын байр бий болгосон бэ, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж байна вэ.
"МАК" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Б.НЯМТАЙШИР: "МАК ХХК бол геологи, хайгуул, уул уурхайн үйлдвэрлэл явуулах боловсон хүчнээс бүрдсэн 30 гаруй жилийн түүхтэй. 1993 оны арванхоёрдугаар сард байгуулагдаж, уул уурхайн үйлдвэрлэлийг бусдын лицензтэй орд дээр түрээсээр ашиглах байдлаар үйл ажиллагаагаа явуулж байсан. Өнөөдөр харин 4000 гаруй ажилтантай, улсдаа нэг их наяд шахуу төгрөгийн татвар төлсөн байна. Жил бүр эхний арван татвар төлөгч компаниар шалгардаг. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй сургууль, дотуур байр, Хүүхэд залуучуудын төвд ч хөрөнгө оруулалт оруулж ажилласан. Түүнээс гадна Хятадаас шугам татаж аймаг, сумдын эрчим хүчийг хангах ажилд чиглэн ажилласан. Тухайлбал, Өмнөговь аймгийн гурван сумыг эрчим хүчээр хангаж, өнөөдрийн байдлаар 35 шугам Хятадаас татсан байна. Мөн орон нутагт ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд анхааран ажилласан. Экспортын хувьд өнгөрсөн жил улсдаа хоёрдогч нүүрсний экспорт компани болсон. Засгийн газрын боомтын сэргэлт бүтээн байгуулалтын ажлыг бид мөн хариуцаад, хувийн хөрөнгөөрөө бүтээн байгуулалт хийсэн. Сүүлд гэхэд "Өсөх зоос" ХХК-ийн төмөр замын асуудлыг дуусгалаа. Энэ мэтээр бид улс, нийгмийнхээ бүтээн байгуулалтын ажилд оролцож байна. Харин 40 лицензийн асуудал бол цахимаар хоёр, өргөдлөөр 34, сүүлд сонгон шалгаруулалтаар дөрвөн лиценз авсан байна. Ашигт малтмалын тухай хуулиар хувь хүний нэр дээр лиценз олгодоггүй. Тус хуульд Монгол Улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлөгч компанид зөвшөөрөл олгоно гэж заасан байгаа. Иймээс лицензийн тоогоор асуудал ярих биш лиценз болон эрдэс баялаг дээр түшиглээд, барууны шилдэг техник технологийг нэвтрүүлэн, ажлын байр, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах нь чухал.
| Б.НЯМТАЙШИР: "МАК" ХХК ЦАХИМААР ХОЁР, ӨРГӨДЛӨӨР 34, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР ДӨРВӨН ЛИЦЕНЗ АВСАН |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |