• Өнөөдөр 2025-05-24

ТАНИЛЦ: Ирэх даваа гарагаас эхлэн халуун ус хязгаарлах байршлууд

2024-05-29,   401

          Улаанбаатарын дулааны сүлжээ 2023-2024 оны халаалтын улирал тавдугаар сарын 15-ны өдөр дуусаад  буй. Үүнтэй холбоотойгоор айл өрх, ААН, байгууллагын халаалтыг зогсоож ирэх оны халаалтын улирлыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Нийт найман багц засварын ажил төлөвлөснөөс эхний хэсгүүдийн засварын ажлууд үргэлжилж байна. Иймд зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлаж буй. Энэ хүрээнд ирэх даваа гарагаас буюу зургаадугаар сарын 3-наас, зургаадугаар сарын 12-ныг хүртэл есөн хоног халуун ус хязгаарлах байршлуудыг хүргэж байна. Тодруулбал,
  • Төв гандан,
  • Бөмбөгөр худалдааны төв,
  • Баянбүрд төв,
  • 7-р хороолол,
  • Хангай хотхоны орчмын хэрэглэгчид,
  • 100 айл,
  • КТМС,
  • Цэцэг зочид буудал,
  • 12-р хороолол орчимд халуун ус хязгаарлана. 

ТАНИЛЦ: Ирэх даваа гарагаас эхлэн халуун ус хязгаарлах байршлууд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188