• Өнөөдөр 2025-05-25

Үндэсний номын сангийн нээлт өнөөдөр болж байна

2024-05-27,   229

                   Монгол Улсын Үндэсний Номын Сангийн шинэ барилгын нээлтийн ёслол өнөөдөр болж байна. Шинэ барилга нь Сүхбаатар дүүргийн зүүн талд, АНУ-ын ЭСЯ-ны урд байрлаж байгаа юм. Үндэсний Номын Сан 103 жилийн түүхэндээ 1951 онд анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалт бүхий барилга ашиглалтад орж байснаас 73 жилийн дараа Салбар номын сангийн үйл ажиллагаа явуулах шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч буй юм.
 
        Анх 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний Номын Сангийн шинэ иж бүрэн барилга, байгууламжийг бүтээн цогцлоох тухай зарлиг гарснаар анхны шавыг тавьж, 2014 онд барилгын ажлыг эхлүүлснээр 2024 онд ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагааг нь ийнхүү эхлүүлж байна. Үндэсний Номын Сангийн шинэ барилга нь орчин үеийн дэд бүтэц, техник технологи бүхий 11 давхар, чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын 16 танхимтай, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй, уншигчдын тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, олон улсын номын сангийн стандарт шаардлагад нийцсэн барилга болж байгаа юм.
 
                Монгол Улсын Үндэсний Номын Сан сан хөмрөгтөө байгаа ном хэвлэлийн 534 мянгыг нь шинээр нээж буй Салбар номын сандаа шилжүүлж, үлдсэн 3.0 сая орчим судар бичиг, сурвалж судлалын эх хэрэглэхүүн, ном хэвлэлээр Төв байр /хуучин барилга/-даа Эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагаа эрхлэн явуулна.

Үндэсний номын сангийн нээлт өнөөдөр болж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188