Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үерийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сонгууль эхлэх гэж байна. Улс даяар улс төрийн уур амьсгалтай, сонгуулийн компанит ажлууд эхэлж байгаа учраас төрийн албан тушаалтнууд, аймаг, орон нутаг, нийслэлийн удирдлагууд ардах ажлаа эзэнгүйдүүлэхгүй байх, аливаа ажлын зохион байгуулалтыг сулруулахгүй байх, ямар ч тохиолдолд сонгууль болдгоороо болж, дуусдагаараа дуусна. Амьдрал үргэлжлэх учраас хариуцлага алдахгүй байх. Ялангуяа гэнэтийн байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан эрсдлийг бэлтгэлээ хангаж хохирол багатай даван туулах бүх арга хэмжээг авч ажиллах шаардлагатай. Энэ сануулга чиглэлийг ч бид аймаг орон нутагт өгсөн.Тиймээс УОК-ын шуурхай штабын дэргэд үерийн эрсдлээс урьдчилан сэргийлэх байнгын штабыг ажиллуулахаар болсон" гэв.
С.АМАРСАЙХАН: Үерийн эрсдлээс сэргийлэх байнгын штаб ажиллуулна |
|