УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрогт ардчилсан намаас нэр дэшихээр бүртгүүлсэн Б.Мягмарсүрэнгийн нэр нь хасагдаж оронд нь Ерөнхийлөгч асан Д.Өсөхбаяр орсон гэх мэдээлэл бий. Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Би 2024 оны УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог буюу Орхон, Булган, Хөвсгөл аймгуудыг хамарсан Хойд бүс нутагт АН-аас нэр дэвшин өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байсан юм. Тавдугаар сарын 20-ны өдөр хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хорооны /ҮБХ/ хурлаар намын дарга Л. Гантөмөр сонгуулийн тойрог бүрээр нэг бүрчлэн нэр дэвшигчдээ танилцуулж, санал хураалган баталгаажуулсан. УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрогт Б. Мягмарсүрэн миний нэрийг мөн бусад долоон нэр дэвшигчийн нэрсийг уншиж сонсгон, санал хурааж тогтоолоор баталсан юм. Гэтэл тухайн өдрийн ҮБХ-ны хурлаар батлагдсан нэрс дотроос шөнийн 00 цагаас хойш миний нэрийг хасаж Д.Өсөхбаярын нэрийг сольж оруулсан хууль бус үйлдэл болсон байна. Түүний нэр нь АН-ын Нэр дэвшигчийг сонгон шалгаруулах хороо болон ҮБХ-ны хурлаар дэмжигдээгүй юм. Би учрыг нь олох санаатай тавдугаар сарын 21-нд Д.Өсөхбаяр руу утсаар залгахад аваагүй, мессеж бичсэн ч хариу өгөхгүй байна. АН-ын гишүүнийхээ хувьд намынхаа дотоод асуудалд хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж долоо хоног асуудал тавилгүй, тэвчээртэй хариу хүлээж байсан боловч ямар шалтгаан нөхцлөөр нэр хассан тухай тайлбар ирээгүй бөгөөд тавдугаар сарын 25-ны өдөр нэр дэвшигч миний нэрийг хассан байдалтайгаар СЕХ-нд матeриалаа хүргүүлжээ. Иймд хууль, дүрэм журмыг уландаа гишгэж байгаа шударга бус үйлдлийг эсэргүүцэж байгаагаа өөрийн цахим хаягаар дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа юм. БИ энэ СОНГУУльд нэр дэвшихгүй байсан ч болно. Гэвч энэ мэт хууль зөрчсөн үйлдлийг үл тоож орхиж гэмээнэ цаашдаа улс оронд, улс төрийн намуудад буруу жишиг тогтож олон шударга залуусын ирээдүйг хулгайлах нөхцөл үүснэ. Иймд АН-аас тойрогт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтанд ХУУЛЬ зөрчин нэрээ сэм шургуулсан Д.Өсөхбаярын хууль бус үйлдлийг шалгуулж, нэрийг нь ТАТУУЛАХ хүртэл хариуцлага тооцуулахаар СЕХ-нд өнөөдөр баримт нотолгоо бүхий гомдол хүргүүллээ. Цаашлаад шаардлагатай бол шат шатны Шүүхийн байгууллагад хандаж хуулийн зөрчлийг арилгуулж, хариуцлага тооцох хүртэл нь тэмцэх болно. Хуулийн дагуу УИХ-ын сонгуулийн тойрогт болон жагсаалтанд нэр дэвшиж байгаа АН-ын нийт нэр дэвшигчиддээ амжилт хүсьe ээ. Монгол төрийн босго өндөр байх болтугай” гэжээ.

| АН-ААС НЭР ДЭВШИХЭЭР БҮРТГҮҮЛСЭН Б.МЯГМАРСҮРЭН: ҮБХ-ны хурлаар батлагдсан миний нэрийг хасаж, Д.Өсөхбаярыг оруулсан нь хууль бус үйлдэл болсон учир хуулийн байгууллагад хандана |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |