• Өнөөдөр 2025-05-24

Нэг цэгийн үйлчилгээний төвүүд эх, хүүхдийн өрөөтэй болно

2024-05-27,   128

      Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Бүүвэй өртөө” болон “Ийм Бол Гоё” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг байгуулснаар иргэдэд тав тухтай орчинд ажиллаж, амьдрах ээлтэй орчин бүрдүүлэх, эх хүүхдийн эрхийг хамгаалах, хөхөөр хооллолт болон эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих “Бүүвэй өртөө” төслийг хэрэгжүүлэх юм.
 
    “Бүүвэй өртөө” төслийн хүрээнд хүүхэд хуурайлах, хөхүүлэх зориулалт бүхий жишиг өрөөнүүдийг төрийн байгууллага болон ААН-үүдэд тохижуулахад харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.
 
   Тодруулбал, Дүнжингарав болон Мишээл экспо төвд байрлах “Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв”-үүдэд эх хүүхдийн өрөөг байгуулах юм. Түүнчлэн ААН болон төрийн үйлчилгээний байгууллагуудад эх хүүхдийн өрөөг байгуулахад дагаж мөрдөх жишиг стандарт бий болгоно.

Нэг цэгийн үйлчилгээний төвүүд эх, хүүхдийн өрөөтэй болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188