Манай улсын хувьд хүн амын 46 орчим хувь нь алслагдсан хөдөө орон нутагт амьдардаг. Тэдний дийлэнх нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг онцлогт нийцүүлэн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүргэх хүний нөөцийн бодлогыг тодорхойлох нь нэн чухал.
Бусад улс орнууд 10,000 хүнд ногдох эрүүл мэндийн мэргэжилтний тоогоор хүний нөөцийн хүртээмжийг үнэлдэг. Харин өргөн уудам газар нутагт тархай бутархай суурьшсан хөдөөгийн хүн ам олонтой манай улсын хувьд нэгж талбай нутаг дэвсгэрт ногдох эрүүл мэндийн мэргэжилтний тоогоор үнэлэх нь тэгш бус байдлыг илүү тодорхой илэрхийлж чадна гэж үздэг.
Энэ тооцооллоор 1000 км2 газар нутагт тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн мэргэжилтний тоо Улаанбаатар хотод 2000 гаруй, аймгийн төвд 500 орчим, харин суманд 10 хүрэхгүй байна.
Сүүлийн 10 гаруй жил багийн бага эмч бэлтгээгүйн улмаас өнөөгийн байдлаар хөдөөгийн нийт багийн 36 хувьд эмч дутагдалтай. Тиймээс багийн эмч бэлтгэх үйл ажиллагааны доголдлыг засах алхмуудыг Эрүүл мэндийн яам Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хийж эхлээд байна.
Нэн тэргүүнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталдаг мэргэжлийн индексээс бага эмчийг хассаныг дахин сэргээж, бага эмч бэлдэх мэргэжлийн анги нээх тухай 2 сайдын хамтарсан тушаал гаргах аж.
Мөн хөдөө, орон нутагт эмнэлгийн мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах хөшүүрэг болгон Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/217 дугаар тушаалаар сум, тосгоны ЭМТ, багт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох, ахиулах хугацааг тооцохдоо ажилласан 1 жилийг 1.5 жилтэй дүйцүүлж, ажилласан жилийн шаардлагыг 50 хувиар бууруулах шийдвэр гаргалаа.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/224 дүгээр тушаалаар сум, тосгоны ЭМТ, багт 20 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний байгууллагын тодорхойлолт, ажлын тайланг үндэслэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар сунгаж байхаар шийдвэрлэлээ.
Багийн эмчийн ажиллах нөхцөл болон нийгмийн баталгааг сайжруулах талаар Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/24 дүгээр тушаалаар багийн эмчийн унааны шатахууны норм сард 5 л байсныг 6 дахин нэмэгдүүлж, эмч нарыг 2 жил тутамд дулаан хувцсаар хангаж байхаар болсон.
Багийн эмчээр тогтвор суурьшилтай 3 ба түнээс дээш жил тасралтгүй ажиллаж буй бол Улсын хоёрдугаар төв эмнэлэгт дараалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг баталж, улсын хэмжээнд бүх багийн эмчийг шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл бүхий яаралтай тусламжийн богцоор бүрэн хангалаа
| Хөдөөгийн эмч, мэргэжилтнийг дэмжих шийдвэрүүд гаргалаа |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |