БНСУ-тай эдийн засгийн хэлэлцээр хийснээр хөрөнгө оруулалт, шинэ бизнес, үйлдвэрүүд нэмэгдэнэ
Монгол-БНСУ хоорондын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн “Хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурж албан ёсоор эхлүүлснээс хойш нэг жил гурван сарын хугацаанд талууд идэвхтэй хэлэлцээ хийжээ. Хоёр дахь шатны хэлэлцээг 2024.05.21-23-ны өдрүүдэд амжилттай дуусгалаа гэж ЭЗХЯ-наас мэдээлэв.
БНСУ нь манай экспортын гурав дах том зах зээл, импортын дөрөв дэх том түнш улс бөгөөд 53 мянга орчим монгол иргэд БНСУ-д сурч, ажиллаж, амьдардаг, нийгэм, эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаа “Стратегийн түншлэл”-ийн харилцаатай улс юм.
Энэ удаагийн хэлэлцээр нь хоёр орны хоорондох бараа, үйлчилгээний худалдаа, тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг бууруулах, хорио цээр, барааны гарал үүсэл, гаалийн үйл ажиллагаа зэрэг чөлөөт худалдааны үндсэн асуудлуудаас гадна эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн хүрээг хамарсан 14 бүлгийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлог.
Уул уурхайн бус салбарт Монголын үйлдвэрлэгч, экспортлогчдын зах зээлийг тэлэх, шинээр нээх, хөрөнгө оруулалт татах, дотоодын өрсөлдөх чадварыг сайжруулахад томоохон үүрэг гүйцэтгэнэ гэсэн хүлээлттэй байна.
Хэлэлцээрийг энэ онд багтаан дуусгахаар талууд зарчмын хувьд тохиролцлоо. Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хөрөнгө оруулалт, шинэ бизнес, үйлдвэрүүд нэмэгдэж гадаад улсад ажил хийж буй залуучууд эх орондоо ажлын байртай, өндөр цалинтай, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэх, банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж хүүгийн түвшин буурах, эдийн засаг төрөлжиж экспорт нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна.
| БНСУ-тай эдийн засгийн хэлэлцээр хийснээр хөрөнгө оруулалт, шинэ бизнес, үйлдвэрүүд нэмэгдэнэ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |