• Өнөөдөр 2025-05-24

Автомашингүй өдөр 20 гаруй худалдааны төв амарна

2024-05-25,   182

“Автомашингүй өдөр”-өөр буюу  маргааш амрах томоохон зах, худалдааны төвүүдийн талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд мэдээллээ.

 
Зам хаасан бүс буюу Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн томоохон зах, худалдааны төвүүд болох “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж”, “Нарантуул”, “Нарантуул-2”, “Ханталст”, “Баянзүрх”, “Шөнийн зах”, “Да хүрээ”,“Цайз”, “Дүнжингарав”, “Өгөөмөр”, “Сандэй плаза”, “Барс-1” “Барс-2”, “Хархорин”, “Шинэ сандэй” худалдааны төв”,“100 айл” барилгын материалын дэлгүүр зэрэг 20 гаруй худалдааны төв амарна
 
 

Автомашингүй өдөр 20 гаруй худалдааны төв амарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188