• Өнөөдөр 2025-05-24

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2024-05-24,   128

Аргын тооллын: 2024 тавдугаар сарын 24, Баасан гараг
 
Наран ургах шингэх: 05.03-20.35
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өвчин ирнэ.
 
Барилдлага: Шидийн барилдлагатай өдөр
 
Билгийн тооллын 16, Сугар гараг, Зуны тэргүүн шарагчин могой сарын 1 цагаан мэнгэтэй, шидийн барилдлагатай, төрөн түгэхүйн шүтэн барилдлагатай, гал суудалтай, эрхтний тэнгэрт одтой, шар хулгана өдөр. 
-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.03-20.35
-Өдрийн сайн цаг: хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), туулай(05.40-07.40), морь(11.40-13.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40) болой. 
-Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. 
-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өвчин ирнэ.
-Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 
-Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу.

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188