• Өнөөдөр 2025-08-03

Орбитын замыг маргааш орой хэсэгчлэн хааж засвар хийнэ

2024-05-23,   190

                 Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн хотхоноос Хилчин холбоочдын гудамжны уулзвар хүртэлх авто замыг маргааш буюу тавдугаар сарын 24-ний 23:00 цагаас 27-ны 7:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Тус ажлын хүрээнд хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурийн ажил, хөвөөний дүүргэлт, зорчих хэсгийн тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэх юм байна.
 
    Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас санууллаа.

Орбитын замыг маргааш орой хэсэгчлэн хааж засвар хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188