• Өнөөдөр 2025-05-24

Улсын хилээр зөвшөөрөлгүй нэвтэрсэн хоёр хүнийг илрүүлжээ

2024-05-23,   184

          Хилчид Чингис хаан агаарын замын боомтоор гадаад улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй нэг хүн улсын хил зөрчсөнийг илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэлээ.
 
      Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь хилийн цэргийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр байгалийн дагалдах баялаг ашиглах зорилгоор улсын хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн хоёр хүнийг илрүүлсэн.
 
        Түүнчлэн Дорноговь, Дорнод, Баян-Өлгий аймаг дахь хилийн цэргийн 0129, 0306, 0285 дугаар ангийн хариуцсан хэсгээр дөрвөн удаагийн  47 тооны мал хариулгагүй бэлчээрээр улсын хилд тулсныг илрүүлж, малыг эздэд нь хүлээлгэн өглөө.

Улсын хилээр зөвшөөрөлгүй нэвтэрсэн хоёр хүнийг илрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188