Энэ зун бидний сонсох дуртай олон дуучид тоглолтоо хийнэ. Тэдэнтэй хамт уярч, догдолж, бүжиглэж энэ зуны олон шоуг өнгөрүүлнэ. Эсвэл намуухан орчинд хайртай дуучныхаа уянгалаг хоолойг сонсоод хайртай хүнтэйгээ болзоно. Тэгвэл зун биднийг ямар шоу, тоглолт хүлээж байгааг харцгаая.
FLASH-ХАЙРЛАХ ХҮСЭЛ
Дурсамж сэргээж, хамгийн нандин дурсамж сэргээх өдөр.Flash хамтлагийн “ХАЙРЛАХ ХҮСЭЛ” цомгийн 18 насны баяр дээр хүрэлцэн ирж дурсамжтай нэгэн үдшийг өнгөрүүлэх өдөр. Flash хамтлагийн анхны цомгийн шилдэг 18 хит дуунууд болон бусад уран бүтээлчид хүрэлцэн ирнэ.
Тоглолт энэ сарын 24нд ZAISAN HILL EVENT HALL-д.
Тасалбарын үнэ 89-250 мянган төгрөг.
“Зуны Зугаа-davaidasha 2024”
"Би ямар дураа хүрэхээр ирээд суудаг мод уу" хэмээх дуугаараа анх олны танил болж байсан дуучин davaidasha тавдугаар сарын 31-нд тоглолтоо хийнэ. “Зуны Зугаа-davaidasha 2024” шоу тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд. 18:00 цагаас. Энэ зуны хамгийн том шуугиан тарих тоглолтоос бүү хоцроорой.
Тасалбарын үнэ 39 мянга, 400 мянган төгрөгийн сонголттой.
The Royal Heartaches "KHARUI"
Амьд хөгжим, сэтгэлд хүрэх дуучин бүсгүйн дуунуудтай өнгөрүүлэх мартагдашгүй нэг оройг The Royal Heartaches хамтлаг "KHARUI" тоглолтоороо танд бэлэглэх гэж байна. The Royal Heartaches нь 2022 онд байгуулагдан инди-поп урсгалаар уран бүтээлээ туурвиж буй мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн хамтлаг юм. Анхны цомог болох KHARUI-д багтсан дуунуудаас гадна дараагийн цомогт багтах цоо шинэ олон уран бүтээлүүд тоглогдох болно.Тоглолт ULAANBAATAR EVENT HALL-д зургадугаар сарын 6-нд 19:00 цагаас болно.
Тасалбарын үнэ 70 мянган төгрөг
DESANT "BIG FISH”
Реппэр, продюсер DESANT-н бүрэн хэмжээний тоглолт "BIG FISH” нэртэйгээр Төв Цэнгэлдэх Хүрээлэнд-д 2024 зургадугаар сарын 08-нд. Түүний дуулж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэлх явсан замналыг харуулахуйц агуулгатай үзүүлбэрүүдийг тоглолтонтонд ирсэн үзэгчиддээ зориулан бэлтгэж байна.
Guest Artists:
ICE TOP • ICE MAN • BIG GEE • THE POUND • NOMAD TG • VANQUISH • RATABUZZ • B.A.T • THUNDERZ • MABERRANT • WOLFIZM • DON DIOR • ROOKIE • VANDEBO • MAARA • GANGBAY • NENE • O.Z • JASON • BILGANG • LIMIT KING • BABAR • BABYNNA • MVCHI • SASH • 168 • GVNSOR • THE C • LIL BATO • YOUNG SUB • 290 • SHOW • JIJAH • MACHO • SETO • RAFOR • PORGI • OTGONMUNKH
Guest DJs:
DJ ZAYA • DJ ERKA • DJ BAYARAA • DJ TENUUN • DJ
RIDE - LIVE IN ULAANBAATAR
Английн домогт Ride хамтлаг Улаанбаатар хотноо долдугаар сарын 31 ны өдөр AIG Steppe Arena -д тоглох гэж байна.
Ride хамтлаг нь shoegaze урсгалаар тоглодог дэлхийн шилдэгг гурван хамтлагийн нэгээр нэрлэгддэг билээ (My Bloody Valentine, Slowdive). Хамтлагийн дуучин, гитарчин Andy Bell 14 настайдаа The Smiths хамтлагийн тоглолтыг үзсэнийхээ дараа дуу, хөгжим бүтээж хамтлагтай болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгджээ. Ингээд 1988 онд ахлах ангийн сурагч байхдаа хамтлагаа байгуулж, 1991 онд хөгжмийн ертөнцийн домогт Creation Records-той хамтран анхны “Nowhere” цомгоо гаргаж тэдний уран бүтээлийн замнал эхэлжээ. Ride хамтлаг нь Creation Records-той хамтран, дөрвөн цомог гаргаснаас “Nowhere”, “ Going Blank Again” хоёр цомог нь Pitchfork сэтгүүлээс гаргасан дэлхийн бүх цаг үеийн шилдэг 50 shoegaze цомгийн жагсаалтанд эхний тавт багтдаг билээ.
Энэ оны гуравдугаар сард Ride хамтлаг нь цоо шинэхэн “ Interplay” цомгоо гаргасан нь тэдний дуу хөгжим үргэлж бүтээлч шинэлэг байдгийг дахин баталж чадсан.
Дэлхийн шилдэг Ride хамтлагийн амьд тоглолтыг Улаанбаатарт үзэх ховор боломж бидэнд тохиож байна.
Байршил: AIC Мөсөн Өргөө
(AIC Steppe Arena-ийн заалны гол хэсэгт босоогоор зохион байгуулагдах тул тасалбарын тоо хязгаартай)
Он сар өдөр: 2024 долдугаар сарын 31
Хаалга нээх цаг: 20:00
Тоглолт эхлэх цаг: 21:00
Тасалбарын үнэ: 160,000₮
"ПУУЖИН БАЯРАА"
Пуужин Баяраагийн үнэнч сонсогчид есдүгээр сарыг тэсэн ядан хүлээж байгаа болов уу. Энэхүү тоглолтоор тэд шинэ түвшний дуугаралт, хөгжим болон гэрлийн найруулга бүхий өвөрмөц үзүүлбэр үзүүлэх талаараа хэлсэн юм.
Тоглолт есдүгээр сарын 14-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд
Тасалбарын үнэ: 129 мянган төгрөг
Big Gee “The Legacy”
Реппер Big Gee хэзээ болох нь тодорхойгүй ч тоглолтынхоо тасалбарыг худалдаанд гаргасан билээ.BLIND TICKET нь тоглолт хэзээ, хаана болох нь тодорхойгүй ч, түүнээс үл хамааран заавал зорин ирэх үнэнч дэмжигчиддээ зориулсан хамгийн эхний, хамгийн хямд, цөөн тоогоор худалдах тасалбар юм. Тус тасалбар нь 30 мянган төгргийн үнэтэй.
"ХАР САВХИ БА ХАЙРЫН ЗАХИДАЛ"
Энэ зуны дулаахан үдэш Төв цэнгэлдэх хүрээлэнд Ginjin & Mrs.M фэнүүддээ Хар савхи ба Хайрын захидал илгээж бүрэн хэмжээний тоглолтоо тавих боллоо. Наймдугаар сарын 17нд таныг хамгийн сайн хөгжим чанартай уух зүйлс,халуун хоол, амрах хэсэг бүхий Trap,Drill бас хайрыг шингээсэн жинхэн Hip Hop үдэшлэгт урьж байна.
Тасалбарын үнэ: 59 мянга,500 мянга
“JAH KHALIB Mongolia-2024”
Youtube-д 1.62сая subscriber-тай, Instagram-д 2.5сая дагагчтай ДЭЛХИЙН ШИЛДЭГ артистуудын нэг болох JAH KHALIB “ЦОР ГАНЦ” удаа наймдугаар сарын 17-нд Монголд өөрийн бүрэн хэмжээний тоглолтоо албан ёсоор хийхээр боллоо.
Тусгайлан бүтээн байгуулалт хийсэн STAGE AREA болон амралтын хэсэг, төрөл бүрийн хоол, жингэн хүсний худалдааны гудамж гэх нийт 45,000мк талбайд “DD Entertainment”-ийн зүгээс 10:00-23:00 цагийн хооронд бүтэн өдрийн турш гайхалтай хөтөлбөрүүдийг бэлдсэн зуны тоглолтоо ийнхүү танилцуулж байна.
Хотын төв цэгийн задгай талбай болох SHOPPY PARK-д дэлхийн шилдэг артистын TOP дуунуудыг LIVE сонсох бүрэн хэмжээний тоглолтыг үзэх энэ боломжыг бүү алдаарай.
ТАСАЛБАРЫН ТӨРЛҮҮД:
• Late bird ticket: 109.900 төгрөг
• General Admission ticket: 150.000 төгрөг
(Зүлэгжүүлсэн stage area, худалдааны гудамж)
• VIP tickets: 2.000.000 төгрөг
УЯРЧ, ДОГДОЛЖ, БҮЖИГЛЭЖ ӨНГӨРҮҮЛЭХ ЗУНЫ ШОУ, ТОГЛОЛТУУД |
|