• Өнөөдөр 2025-08-03

Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна

2024-05-22,   133

         Цаг уурын байгууллагын ирүүлсэн урьдчилсан мэдээгээр маргааш буюу тавдугаар сарын 23-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, тавдугаар сарын 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, тавдугаар сарын 25-нд нутгийн зүүн хагаст, тавдугаар сарын 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо орно.
 
       Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, тавдугаар сарын 24-нд говь, тал, хээрийн нутгаар, тавдугаар сарын 26-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
 
        Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Эг, Үүр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна

Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188