АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна. Энэ үеэр хуульч Р.Булгамаа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Үндэсний бодлогын хорооны гишүүд ач холбогдол өгч, идэвхтэй оролцож байна. Энэ удаагийн сонгуульд алдагдсан найман жилийн боломжийг авчиръя гэдэг хүн, хөгжил төвтэй мөрийн хөтөлбөр дэвшүүлж байгаа. Мөрийн хөтөлбөрийн нийгэмд хэрэгжүүлж, нийт хүн ам, ард иргэдийн амьдрал ахуйнд тодорхой хэмжээний амьдралын чанарын дэвшил бий болгох ийм ач холбогдолтой мөрийн хөтөлбөрүүд дэвшүүлж орж байгаа учраас намын болон Үндэсний бодлогын хорооны гишүүд нэлээн санал санаачилгатай идэвхтэй оролцож байна. Миний хувьд 2015 оноос Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдож ажиллаж байгаа. Энэ удаагийн сонгуульд жагсаалаар нэр дэвших хүсэлтээ намдаа өгсөн. Өмнө нь хоёр удаа Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшсэн. Ингэхдээ оч гэсэн тойрогт нь очиж байсан. Энэ удаагийн сонгуулийн тогтолцоо үнэхээр онцлогтой. Жагсаалтын ард ямар нэгэн бизнес, фракцын итгэмжлэгдсэн төлөөлөл байдлаар оролцож болохгүй. Жагсаалт гэх зүйлийг би харахдаа ард иргэдийн төлөө дуу хоолой байгаасай гэж гаргасан болов уу. Ардчилсан намыг ч тэгж ойлгоосой гэж хүссэн. Өнөөдрийн Үндэсний бодлогын хорооны гишүүдийн байр байдал, намын хурлын өнгө аясаас харахад харамсалтай нь тийм биш бололтой. Фракцуудын төлөөлөл эрэмбэ дараалан жагсах боломжтой юм шиг байна. Энд байгаа Үндэсний бодлогын хорооны гишүүдэд итгэл алдарч байна. Гэхдээ ямар ч шийдвэр гарсан би хүндэтгэлтэй хандана. Би Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөөний төлөө би 20 гаруй жил ажиллаж ирсэн” гэв.
| Р.БУЛГАМАА: Фракцуудын төлөөлөл жагсаалтаар орж ирэх боломжтой юм шиг байна. Үндэсний бодлогын хорооны гишүүдэд итгэл алдарч байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |