1875 онд Парис хотноо Метрийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар 1999 онд тус хотноо хуралдсан Жин ба Хэмжүүрийн олон улсын хорооны 21 дүгээр Ерөнхий бага хурлаас эхлэн жил бүр тавдугаар сарын 20-ны өдрийг Дэлхийн хэмжил зүйн өдөр болгон зарлан 2000 оноос эхлэн дэлхийн нийтээрээ уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн юм.
Стандарт, хэмжил зүйн газар Дэхийн хэмжил зүйн өдрийг “Бид тогтвортой маргаашийн төлөө өнөөдөр хэмжиж байна” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.
Хэмжил зүй нь эдийн засаг, шинжлэх ухааныг хөгжүүлэх хөтөч, тулгуур бөгөөд хэмжлийн нэгж дамжуулалт, үнэн зөв, найдвартай байдлыг хангаснаар бид шинжлэх ухааны нээлт, технологийн шинэчлэл, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үндэс суурийг бий болгодог.
Бид Монгол Улсын тогтвортой маргаашийн хөгжлийн төлөө хэмжлийн нэгж дамжуулалтыг хангах арга хэмжээг хэрэгжүүлснээр өөрийн орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлох, хурдасгах, шинжлэх ухааныг хөгжүүлэх, үндэсний аж үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, Монгол хүний эрүүл саруул амьдрах, ажиллах аюулгүй байдлыг хангах, амьдралын чанарыг сайжруулах, гадаад дотоод худалдааг хөнгөвчлөх, өргөжүүлэх, бизнесийг дэмжих таатай орчинг бүрдүүлэхэд хэмжил зүйн бодлого, үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Цаашид тогтвортой маргаашийн төлөө хэмжил зүйн өнөөдрийн техникийн чадавхыг шинэчлэн сайжруулж, бэхжүүлэх, хэмжлийн үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, улсын хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах зорилтуудыг хэрэгжүүлэх талаар стандартчилал, хэмжил зүйн салбарт шинэчлэл хийхээр ажиллаж байна.
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА С.БАТБААТАР
| ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |