Дэлхийн мэргэжлийн гэрэл зураг сонирхогчдын дунд зохиогддог “35AWARD”-ын “Эмэгтэй хөрөг шилдэг 100 зураг” /RETRATO FEMENINO 100 BEST SINGLE PHOTO/ төрөлд Монгол Улсаас “Хатан” зураг шилдэг дөрөвт шалгарлаа. Мөн уг зургийг авсан “Урлан” студийн гэрэл зурагчин Миймаагийн Ганзориг нь шилдэг 100 гэрэл зурагчны нэгээр нэрлэгдсэн байна.
35AWARDS” нь гэрэл зургийн бүх төрөлд олон улсын мэргэжлийн гэрэл зурагчдын оны шилдэг 100 бүтээлийг онцлох зорилготой. Шилдгүүдийг шалгаруулахдаа гурван үе шаттай санал хураалт явуулдаг бөгөөд нэрс болон таних тэмдгийг сайтар нууцалж хаалттай байдлаар шалгаруулдаг тул үнэлгээ нь хамгийн бодит болдгоороо өндөр нэр хүндтэйд тооцогддог.
“35AWARDS” нь 2015 оноос хойш зохион байгуулж буй олон улсын мэргэжлийн гэрэл зурагчдын томоохон уралдааны нэг юм. Анхны уралдаанд 110 орны 36 мянган хүн оролцсон бол 2023 оны уралдаанд 174 орны 111 мянган гэрэл зурагчдын 465 мянган бүтээл оролцсон юм.
“Хатан” зураг нь “Hipay Naadam” сурталчилгаанд зориулсан уг зураг авалтын зурагчнаар “Урлан” студийн гэрэл зурагчин Миймаагийн Ганзориг (GZ Miimaa), моделиор дуучин Б.Ихэрсувд ажилласан бол зурагт дүрслэгдсэн хатан хувцас нь хувийн цуглуулагч С.Дуламсүрэнгийн алтан сан хөмрөг дэх хосгүй үнэт түүхэн хувцас хэрэглэлд хадгалагдаж байсан нь гэрэл зургийн хальснаа дахин амилсан юм. “Хатан” зураг нь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал дээр байршиж байна.
| Дэлхийн шилдэг эмэгтэй хөрөг зургийн дөрөвт “Хатан” зураг шалгарчээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |