• Өнөөдөр 2025-05-23

Төрдөө итгэж, хуулийг хэрэгжүүлж ирсний утга учир хаана байна аа, Ерөнхийлөгч өө

2024-05-20,   1029

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танаа 
 
               Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн асуудлаар энэ 2024 онд Төрийн тэргүүн танд гурав дахь удаагаа хандаж байгаа нь энэ. 
 
            УИХ, Засгийн газрын тогтоолын хүрээнд буюу төрийн бодлого шийдвэрийн хүрээнд НИТХ-ын тогтоол шийдвэрээр явагдсан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиникийн төвийн “Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй Менежментийн хувьчлал”-ын сонгон шалгаруулалтад оролцож, улмаар 3 жилийн хугацаатай гэрээг биелүүлэн ажиллаж, “гэрээ хангалттай биелсэн” гэдэг дүгнэлттэйгээр дуусгасан. Энэ бүхэн хуулийн дагуу явагдсан байна гэдгийг Монгол Улсын гурван шатны шүүхээр тогтоож, Улсын дээд шүүхээс  эцэслэн “Гэрээг дуусгавар болгосон шийдвэрийг Нийслэлийн өмч хувьчлах комисс-т даалгасугай” гэдэг шийдвэр гарсан. УДШ-ээс эцэслэн гарсан ийм шийдвэрийг барьчихаад хотын удирдлагуудыг царайчилсаар өнөөг хүрч байгаа ба сүүлдээ хууль дагаж хэрэгжүүлж, хуулийн дагуу явснаараа буруутгагдахад хүрч байна. Тодруулбал, бид Төрд итгэж, хуулийг хэрэгжүүлж ирсэн. Гэтэл ингэж төрөө дээдэлж, хуулийн дагуу бүхнийг хийж, хэрэгжүүлж ирсний утга учир хаана байна вэ. 
 
           Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, орлогч дарга П.Сайнзориг нар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвтэй холбоотой маш олон худал ташаа мэдээлэл тарааж, эмнэлгийн Менежментийн багийг ажиллаж чадахгүй байгаа мэт харагдуулахын тулд үйл ажиллагааг нь хүчээр тасалдуулах гэсэн оролдлогыг удаа дараа хийж, бүр сүүлдээ эмнэлгийг буруутгах гэхдээ төрийн байгууллагад байгаа мэдээллээс зөвхөн өөрсдөдөө хэрэгтэй гэснийг гарган цацаж олон нийтийг төөрөгдүүлж байна.  Тухайлбал, тус Клиник төвийн Эмийн үйлдвэрийн барилгыг хотын захиргаа 2010 он актлаж, шинээр  эмийн үйлдвэр барихаар шийдвэрлэсэн боловч явагдаж дууссан хувьчлалыг дуусгавар болгож, Менежментийн багт шилжүүлээгүй. Тиймээс эмийн үйлдвэрийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд барилгын дотор талд, эм үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтын зохих шаардлага хангасан засварыг хийж одоог хүртэл ашигласаар ирсэн. Улмаар энэхүү засварын ажил хийгдсэнийг үндэслэж, НИТХ-ын 2016 оны тогтоолоор нийслэл өмчдөө эгүүлэн өмчөөр бүртгэн авсан.  Гэтэл  актлагдсан барилгад эм үйлдвэрлэсэн зөрчилтэй байгууллага болгон харуулахын тулд  2010 оны акталсан баримтыг үндэслэн,  Хотын захиргааны өмчийн газрын дарга нар, эрүүл мэндийн газартаа гомдол гаргаж, эмнэлгийг буруутгахаар ажиллаж, хуулийг завхруулсаар  байна. 
 
           Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Володягийн Оюумаа эмийн үйлдвэрийн барилгыг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдах гэж байгаа тул халуун хүйтэн ус, цэвэр бохир, цахилгааныг нь таслуулахаар холбогдох газруудад албан тоот илгээж, холбогдох байгууллагуудаас нь хүмүүс ирж цэвэр бохир, ус цахилгааныг таслахаар мэдэгдэж байна. Нийслэл дээр өнөөдөр 2016 онд НИТХ-ын тогтоолоор төрийн өмчид үнэлэн бүртгэж авсан обьектыг Өмчийн харилцааны газрын дарга нь “хоёрдогч түүхий эд” “болгож” л ажлаа хийж байна. Бидний  хууль хэрэгжүүлж, хуулийн дагуу ажилласан өчнөөн жилийн хөдөлмөр  үнэ цэнэ даргын үүрэг гүйцэтгэгч нэгний үзэгний үзүүрээр л хогийн цэг рүү ачигдах нь.  
 
               Менежментийн багийн ахлагч, гүйцэтгэх захирлын албыг хавсран гүйцэтгэж байсан бөгөөд Засгийн газраас намайг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон тул хуулийг хэрэгжүүлэн Нийслэлийн өмчийн газарт албан тоотоор  мэдэгдэж, Удирдах зөвлөлийн шийдвэрээр одоогийн гүйцэтгэх захирлыг 2012 оны 10 сараас томилон ажиллуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд хувьчлал хуулийн дагуу дууссан ч, Нийслэлийн зүгээс өмчийг шилжүүлэхгүй Нийслэлийн төсөвт байгууллагын харьяалалд хууль зөрчин байлгасаар ирсэн. Тиймээс төсвийн хуулиар эмнэлэгт тодорхой санхүүжилтийг олгож ирснийг Хатанбаатар хувьчлан авчихаад хотын төсвөөс хууль бусаар өнгөрсөн 2008-2022 оны хоорондох хугацаанд  7 тэрбум төгрөг завшсан мэтээр улс орон даяар зарласан. Гэтэл өнгөрсөн 14 жилийн хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж буй ажилчдын цалин татварын өртөг нь 16,8 /Арван зургаан тэрбум найман зуун сая төг/ тэрбум төгрөг болсон байдаг. 
 
              Монгол Улсад уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, хүн ардын эрүүл энхийг сахин хамгаалах үйлсэд  ажил хөдөлмөрөө зориулж яваа тангараг өргөсөн эмч хүний хувьд эмнэлэг сувиллыг  хэвээр нь авч үлдэж, иргэд олон нийтэд үйлчилдэг үйлчилгээг хэвийн чанартай явуулахын төлөө Улаанбаатар хотын дарга нарын хууль бус бусармаг  үйлдэл, зүй бус шаардлагуудыг сөрөн хууль, журмын дагуу бүхнийг хийх гэж хичээн зүтгэж ирсэн. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд Нийслэлийн өмчийн газрынхан гүтгэх, буруутгах ажлыг ичгүүр, айдасгүй хийдэг байсан бол өнөөдөр хотын дарга, орлогч нар өөрсдөө гардан хийдэг болсноос өөр өөрчлөлт гарсангүй. Гэтэл эрүүл энхийн манаанд 30 шахам жил ажиллаж ирсэн хамт олны минь үйлсийг харлуулах гэж оролдож бүр хэрэгт холбогдуулах гэж, түүгээр ч зогсохгүй төрийн шалгаруулалтаар сонгогдсон “менежментийн баг”-ийг хотын дарга дур мэдэн солино гэж нийтэд зарлаж  байгаа нь биднийг цочирдуулж, ямар цаг үед амьдарч байна вэ гэдэг айдас хүйдэс төрүүлж байна. 
 
                Нийслэлийн удирдлагууд эгэл нэгэн эмч миний, энэ байгууллага хамт олны хүч хөдөлмөрийг харлуулж гутаах нь хэрээс хэтэрч байгаа учраас нийслэлийн удирдлагуудын хүч түрсэн гүтгэлэг, ташаа мэдээллийг хэвлэлээр тайлбарлан залруулж, Төрийн тэргүүн танаас эхлээд өргөн олон нийтэд зөв баримттай мэдээллийг хүргэх гэж хичээж, хэдэнтээ ил захидал бичсэн. Монгол Улсын төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга танд хандаж буй завсарт эрх мэдэл ихтэй олон даргатай, олон зуун албан хаагчидтай хотын долоо хоног бүрийн шуурхай хуралдаан  дээр “Эмнэлгийг буруутгах, зөрчилтэй байгаа болгох” чиглэл гаргаж, түүнийг нь зарим газрын үүрэг гүйцэтгэгч голдуу дарга нар нь буухиалан өртөөлж, дарамт  учруулах нь улам ширүүсээд  байгааг танд цухас дурдлаа. 
 
                Монгол хүн Монголын баялаг. Монголын баялаг болсон монгол хүний үнэ цэнэ нь эрүүл энх байхад оршдог гэж өргөн олон түмэн үздэг. Монголын баялаг болсон монгол хүний эрүүл энхийн төлөө ажиллаж, 250 гаруй мянган хүнд үйлчилсэн, өдгөө ч үйлчилсээр байгаа эмнэлэг сувиллын үйл ажиллагааг зориудаар мушгин гуйвуулж, одоо бүр ямар нэгэн байдлаар буруутгах гэж оролдож буй нь хэний захиалгыг гүйцэтгэж байгаа ямар гээчийн ажиллагаа вэ гэдгийн хариултыг цаг хугацаа аяндаа гаргаж харуулах нь тодорхой. Хэрэг хуучирдаггүй, хэлсэн үг баримт хэчнээн жилийн дараа ч  баримт болдог учраас өнөөдрийн хотын дарга нар хууль зөрчсөн үг, үйлдэлдээ хариуцлага хүлээх нь зүй. Гэвч өнөөдөр олон түмэнд үйлчилж байгаа эмнэлэг сувиллыг бужигнуулаад эмч, эмнэлгийн ажилтнуудыг ч, тэнд үйлчлүүлж эмчлүүлдэг иргэд өвчтөнүүдийг ч хохироож, хэлмэгдүүлж мэдэх нөхцөл үүсээд байгаа учраас Ерөнхийлөгч Танд дахин хандаад буй нь энэ. 
 
               Монгол Улсын иргэний хувьд, төрийн сонгуульд саналаа өгч төр засгаа сонгох эрхээ эдэлдэг олон олон эгэл жирийн иргэн сонгогчийн адил би Монгол Улсад хууль засаглана гэж таны хэлсэн үгийг итгэл найдвар гэж хүлээж авсан билээ. Тэгвэл бид одоо Төрд итгэж, хууль дагахын утга учир хаана байгаа юм бэ гэдэг асуултыг надад олон хүн тавьж байна. Тиймээ, хотын дарга нар хууль хэрэгжүүлэхгүй юм бол бид хуулийн дагуу бүхнийг хийх нь ямар утга учиртай юм бэ. Магадгүй энэ бол өнөөдөр ганцхан надад, бидэнд ч биш, хуулийг уландаа гишгэдэг дарга нарын үйлдэлд бухимдсан эгдүүцсэн олон хүний асууж байгаа асуулт. Эрх мэдэлтэн, энгийн ард алинд ч хууль ижил тэнцүү үйлчлэх, шударга ёс, үнэт зүйл, ард түмний эв нэгдэл, нийгмийн зөв чиг баримжааг хэн чиглүүлж, хэн хэрэгжүүлэх чиглэлийг өгөх үүрэгтэйг ард түмэн харж, итгэж, хүлээж байгаа гэдгийг хэлэх нь илүүц юм.
 
          Эрхэм Ерөнхийлөгч өө. Монголын баялаг болсон монгол хүний эрүүл энхийг хамгаалахын төлөө ажилладаг байгууллагын нэг болох Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник  төвийн эсрэг хотын удирдлагуудын хийж байгаа хууль бус үйл ажиллагаануудыг таслах, зогсооход хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү. Мөн 13 жил гацсан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр явагдсан Менежментийн гэрээтэй холбоотойгоор Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ үү.
 
Хүндэтгэсэн Монгол Улсын ардын эмч Ж.Хатанбаатар
Улаанбаатар 2024 05 20

Төрдөө итгэж, хуулийг хэрэгжүүлж ирсний утга учир хаана байна аа, Ерөнхийлөгч өө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 20
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-30 13:58:49
    Оюундэлгэр: Хатанбаатар багш, элэгний Хатанбаатар гэж нэртэй болтлоо л ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн гавьяатай эмч хүн. Хотын дарга, хуулиа дээдэлж ард түмний төлөө эмнэлэгээ шинэчилж, олон түмний эрүүл мэндийн төлөө ихийг хийх боломжыг нь бүрдүүлнэ үү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 20:05:57
    Иргэн: Хотын даргад өөр хийх ажил байхгүй юм байхдаа. 1 эмнэлгийг муу муухай харагдуулах гэсэн ажиллагаа л яваад бх шиг. Ард түмэнд тустай үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг ш дээ. Ямар эрх ашиг яваад б.а дах.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-22 10:02:36
    Зочин: Олон түмний эрүүл мэндийн төлөөө л ажиллаж байгааа. Шүүхийн шийдвэрээ биелүүлнэ үү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-21 06:20:02
    Зочин: Хуулиас давсан эрх мэдэл хотын даргад л бна да Нямбаатараа ярьж хэлж ярьж бга юмаа судал нягтал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 21:15:17
    S: ANUSN SEKSYG80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 18:06:44
    Т: Эмнэлгээр бүү оролдоод бай Баар ресторан саунаар оролд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 17:11:13
    Зочин: Энэ эмнэлгээс өөр оролдох зүйл олдохгүй байна уу? Олон хүний амь насыг аварсан ачтай эмнэлэг шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 15:57:33
    Зочин: Ард түмнээсээ сонгогдсон төрийн тэргүүнээ та энэ эрх мэдэлдээ дулдуйтсан бусармаг үйл ажиллагаа,сүр далайлгасан худал хуурмаг зохион байгуулалттайгаар гүжир гүтгэлэг явуулж байгаа хотын дарга нямбаатар орлогч гэх сайнзориг нарын увайгүй үйлдлүүдийг таслан зогсоож дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд монгол төрийн тэргүүний хувьд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна шударга үйл ажиллагаа хэзээ мөнхөд ялдаг жамтай гэж мөхөс би итгэж явдаг шүү таныг хүндэтгэсэн иргэн ахмад настан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 15:37:16
    S: SEXSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 14:47:01
    сонгогч: Ерөнхийлөгч болохпоо чөмөгөө дундарж ясаа цайтал аод түмнийхөө төлөө ажилан гэсэн чөмөг дуусаж яс нь цайсан бололтой ард түмнийхөө төлөө дуу нь дуулдахаа болилоо наад хулгайч луйварчид авилгачид хууль завхаруулагчидаа сонгуульд бүү дэвшүүл уриалга гарга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 14:16:47
    зочин: Хуулиас давсан эрх мэдэл хэнд чбайхгүй байхаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 12:51:37
    зочин: Х.Нямбаатар гэж ажлаа мэдэхгүй дураараа ярьсан хууль биелүүлдэггүй, мэдлэггүй чадваргүй хотын дарга. Үйлийн үр гэж байдаг шүү үр хойчоо бодоорой. Эрх мэдэл албан тушаал зуурдын юм шүү луйварчин минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 11:14:04
    Bayarmaa: Ard tvmniihee tuluu chin setgeleesee uilchildeg Mongol Ulsad gantshan baidag Ulsiin emneleg shvv.Mongol Ulsiin mni Erunhiilugch taniig vnen shudargaar shiidveree heregjvvlj uguuch gej hvsej baina
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 10:45:43
    Б Удвал: Энэ эмнэлэг сувилал нь олон хүмүүсийн эрүүл мэндэд тус хүргэж эрүүл энх сайн сайхан болгосон монгол улс элгэний өвчлөлөөр дэлхийд тэргүүлж ард иргэдээ эрүүл байлгахын төлөө ажилж байгаа эмнэлэг сувилалаар оролдоод байгаа нь иргэд бид нарт таалагдахгүй байна ЁРӨНХИЙЛӨГЧӨӨ шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж өгчөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 10:33:31
    Tseegii: Шүүхийн шийдвэрээ биелүүлээчэээ.‼️‼️ Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө, олон жил үйлчилж байгаа газар шүүдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 10:33:30
    Tseegii: Шүүхийн шийдвэрээ биелүүлээчэээ.‼️‼️ Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө, олон жил үйлчилж байгаа газар шүүдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 10:07:07
    Тогтох: Энэ эмнэлэг, сувилал, эмийн үйлдвэр утааг чинь нэмээд түгжрэл үүсгээд байгаамуу луйварчин Нямбаатар аа!!! Олон хүний амь насаар тоглох гээд байна уу? Алалцана шүү чамтай. Чи Сонгинохайрханчуудаас гуйж луйвардаж төрд гарчихаад, өвлийн хүйтэнд бяцхан үрс, хөгшид настан, алба ажилтай залуусыг яаж тамлаж зовоов доо . Мартахгүй новшоо!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 09:56:11
    Л Энэбиш: Олон жил үйлчлүүлж байгаа эмнэлэг сувиллын оролдоод газрыг нь авах гээд байгаа нь энэ дарга нарын сонгуулийн нэр хүнд олох гэсэн оролдлого ба нийгэмд байгаа элгэний өвчилөл өндөр байхад устгана буулган гээд байгаа буруу гэж үзэж байна энэ эмнэлэг сувиллыг сувилал чигээр нь байлгаж өгөхийг хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 09:50:49
    Зочин: Олон жилийн түүхтэй энэ Элэгний эмнэлгээр яагаад оролдоод байгаа юм бэ. Ёрөнхийлөгчөө шүүхийн шийдвэрээ биелүүлж өгөөчээ‼️
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-20 09:25:25
    Зочин: Олон жил үйлчлүүлж байгаа эмнэлэг дээ яагаад ингээд оролдоод байдаг юм бол доо газрыг нь л мөнгө гэж харж байгаа байхаа энэ дарга нар эмнэлгийг эмнэлэг, сувиллыг сувилал чигээр нь байлгаж шүүхийн шийдвэрийг нь хэрэгжүүлж өгнө үү.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188