Энэ жил Монгол, Япон хоёр орон дипломат харилцаа тогтоосны 52 жилийн ой тохиож байна. Өнгөрөгч хагас 100 жилийн хугацаанд хоёр орны Засгийн газар, тэр дундаа батлан хамгаалах салбар хоорондох хамтын ажиллагаа улам бүр өргөжсөөр ирсэн. Түүнчлэн 2012 оноос хоёр улсын Цэргийн төв эмнэлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж дадлага, туршлага хуваалцах үйл ажиллагааг тогмол зохион байгуулсаар ирсэн уламжлалтай.
Харин энэ удаа хоёр орны Цэргийн төв эмнэлгүүдийн хамтарсан "Олныг хамарсан газар хөдлөлтийн гамшиг, ослын үед эмнэлгийн яаралтай тусламжийн чадавхыг бэхжүүлэх нь" сэдвийн хүрээнд дадлага, сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү дадлага, сургалт нь Монгол Улсад газар хөдлөлт болон олныг хамарсан гамшиг осол тохиолдох үед Цэргийн төв эмнэлгийн бэлэн байдал, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага хоорондын харилцан ажиллагааг хангах, цаашлаад хоёр улсын алба хаагчид харилцан туршлага солилцох өндөр ач холбогдолтой юм.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус хамтарсан дадлага, сургалтыг нээж хэлсэн үгэндээ "Манай хоёр орны хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжихийн хэрээр батлан хамгаалах салбар хоорондын харилцааны түвшин нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд бүх түвшний гадаад айлчлал, цэргийн алба хаагчдын сургалт, бэлтгэл, Хуурай зам, Агаарын цэрэг хоорондын хамтын ажиллагаа, Инженерийн цэрэг болон цэргийн эмнэлгийн чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр, хамтарсан дадлага, сургалтад оролцох зэргээр өргөн хүрээтэй хөгжиж байна. Дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг ослын давтамж нэмэгдэж байгаа өнөө үед болзошгүй аюул, ослын үр дагаврыг бууруулах, иргэдээ авран хамгаалахад улс орнууд бэлэн байх, бэлтгэл хангасан байх шаардлага тулгараад байна. Тиймээс энэ удаагийн дадлага, сургалт нь хоёр улсын алба хаагчид харилцан туршлага солилцсон үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна" хэмээв.


| МОНГОЛ, ЯПОН ХОЁР ОРНЫ ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ХАМТАРСАН ДАДЛАГА, СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |