• Өнөөдөр 2025-05-23

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай

2024-05-19,   1586

       Аргын тооллын: 2024 оны тавдугаар сарын 19

Наран ургах шингэх: 05:09-20:29
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
 
Барилдлага: Хүчин төгсөхийн барилдлагатай өдөр
 
Билгийн тооллын 11, Адьяа гараг, Зуны тэргүүн шарагчин могой сарын зургаан цагаан мэнгэтэй, хүчин төгсөхийн барилдлагатай, тийн мэдэхүйн шүтэн барилдлагатай, огторгуй суудалтай, тугчин одтой, харагчин хонь өдөр.
 
         Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.  Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188