• Өнөөдөр 2025-08-03

Онцгой байдлын албаны сайдын нэрэмжит анхны шагналыг гал сөнөөгч Д.Тэмүүжинд гардууллаа

2024-05-17,   393

                 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнөөдөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжинд Онцгой байдлын албаны сайдын нэрэмжит анхны шагнал, 20 сая төгрөг гардууллаа.
 
           Ахлах ахлагч Д.Тэмүүжин Онцгой байдлын байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд 3400 орчим удаагийн дуудлагад ажиллаж, 2056 хүний амь нас, 256 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
 
           Тэрбээр 2014 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “ANMMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Энэ үеэр 16 улсын 3000 гаруй алба хаагчийн дунд зохиосон 10 км-ийн гүйлтийн аварга, улмаар Монгол Улсын батальоны шилдэг ахлагч болж байжээ.
 
           Д.Тэмүүжин Ерөнхийлөгчийн нэрэмжит тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиодог Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээнд гурван удаа мөнгөн медаль хүртсэн. 2002 оноос улсын чанартай тэмцээнүүдэд оролцож, 53 алт, 27 мөнгө, 16 хүрэл медаль хүртэн, 2018 онд гүйлтийн спортын Олон улсын хэмжээний мастер болжээ.

Онцгой байдлын албаны сайдын нэрэмжит анхны шагналыг гал сөнөөгч Д.Тэмүүжинд гардууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188