• Өнөөдөр 2025-05-17

УМ САЙН АМГАЛАН БОЛОХ БОЛТУГАЙ

2024-05-17,   4991

              Хүн бүрийн амьдрах, амьд явах оршихуй, ертөнцийг үзэх үзэл, түүнийгээ даган бий болсон хүсэл мөрөөдөл өөр, өөр юм даа. Уулчин хүний зүрх сэтгэлд оргилд нь гарахын их хүсэл л мөнхөд цээжин дотор нь цохилон оволзож, нэг оргил дээр гарахад түүнээс өндөрт гарахын хүсэл нэмэн төрдөг биз ээ.
 
             Эверестийн оргилд гарахаар зорьж явсан тэд ч мөн ийм л нэгэн галтай хүслээр тийш зорьсон нь мэдээж. Гэсэн ч оргилд гарахаар тэмүүлж явсан хоёр уулчин сураггүй алга болж, өнөөдөр нэгийнх нь цогцос өмнөд оргилоос олдсон харамсалтай мэдээг бид дууллаа. Хайран эрдэнэт хүний амь гэж халаглах харамсахаас илүүтэй түүний зориг зүрх, хүсэл мөрөөдлөөр бахархаж, тэднийг дэлхийн дээвэрт нар жаргаж, мандахыг харж чадсан хэмээн бахархаж байна. Үнэхээр ч бахархалтай төгсгөл гэж энэ байх. Эргэж ирэхгүй ч байж мэдэх эрсдэлтэй зам, шийдвэр, сонголт гэдгийг тэд өөрсдөө ч, гэр бүлийнхэн нь ч тооцоолж байсан нь мэдээж. Гэхдээ “Аавын хүү гараад ирсэн оргилд бид ч бас гаралгүй яах вэ” гэсэн зориг тэмүүлэл дүүрэн, түүгээрээ жигүүрлэн тэр хүртэл явсан нь илэрхий. Тийн явахдаа тэд амиа алдана гэж нэг ч удаа ухраагүй, хойш алхаагүй, эмээгээгүй байх. Оргилд гарах ганцхан хүсэл л цаг, минут тутамд ухаан санааг нь хөтөлж, аль замаар, хэрхэн хүрэх вэ гэсэн бодол л эргэлдэн байсан нь лавтай. Юу ч зогсоож чадахгүй тийм том хүсэл мөрөөдлөөр, түүнийгээ гүйцэлдүүлэх гэж зорьж яваад алтан амиа өгч байгаа сонголтыг хэн ч буруутгах аргагүй.
  
             Монголын уулчин Ц.Өсөхжаргал нь 53 настай бөгөөд “Хүннү хайкинг” клубын тэргүүнээр ажиллаж байжээ. Тэрбээр 2011 оноос хойш уулын спортоор хичээллэсэн бөгөөд Европ тивийн ноён оргил, Африкийн ноён оргил, Паримын уулсын оргилд тус бүр амжилттай гарсан байна.
 

УМ САЙН АМГАЛАН БОЛОХ БОЛТУГАЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-18 22:58:57
    Базар: Хүчилтөрөгчийн дутагдалд орсон байх оргилд нь бараг гарсан юм билээ эмгэнэл илэрхийлье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-18 00:57:34
    төвдөөр: ум сайн амгалан бол гэдэг чинь бараг л жаргалтай амьдраарай гэсэн үг ум ма ни бад мэ хум гэдэг чинь сайн төрлийг олох болтугай гэсэн үгдээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188