• Өнөөдөр 2025-08-03

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2024-05-17,   191

Аргын тооллын: 2024 тавдугаар сарын 17, Баасан гараг
 
Наран ургах шингэх: 05:11-20:26
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өвчин өчүүхэн ирнэ.
 
Барилдлага: Түлэхийн барилдлагатай өдөр
 
Билгийн тооллын 9, Дашнямтай өдөр. Сугар гараг, Зуны тэргүүн шарагчин могой сарын 8 цагаан мэнгэтэй, түлэхийн барилдлагатай, мунхрахуйн шүтэн барилдлагатай, шороо суудалтай, бага морь одтой, цагаагчин могой өдөр.
-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.11-20.26
-Өдрийн сайн цаг: үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), морь(11.40-13.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой. 
-Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. 
-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өвчин өчүүхэн ирнэ.
-Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 
-Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188