Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон Улаанбаатар хот дах сүм хийд, ТББ-ууд Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг “Ёс зүйг эрхэмлэе” урианы дор 25 дах жилдээ ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
Бурхан багшийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн хэмээн өдөр хэмээн ил өдрийг Их Дүйчэн өдөр хэмээн бэлэгдэж Азийн болон Европын улс орнуудын Буддын шашинтнууд бэлэгшээн тэмдэглэж ирсэн уламжлалтай. Тодруулбал, жил бүрийн зуны эхэн сарын шинийн 15-ныг Бурхны шашинтнуудын хувьд хамгийн хүндэтгэлтэй өдөр хэмээн тэмдэглэж ирсэн.
Мөн УИХ-ын 2019 арванхоёрдугаар сарын 20-нд Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг Нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан. Их Дүйчэн өдрийг тэмдэглэх нь иргэд, үндэстний сэтгэл санааны ариусал, гэгээрэл, эв нэгдлийн өдөр хэмээн бэлэгшээдэг. Улмаар эрдэм номын баяр болон өргөжин, ёс суртахууныг эрхэмлэх энэрэл хайр түгээх өдөр хэмээн үздэг болсон нь чухал ач холбогдолтой гэдгийг судлаачид онцолж байна.
Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан Гандантэгчэнлин хийдэд шашин соёлын арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Үүнд нийслэлийн төв гудамжаар үргэлжлэх “Ёс зүйг эрхэмлэе" уриатай сүрт жагсаал, Шинийн наймнаас арван тавны хүртэл бурхан багшид тахил өргөх үйл ажиллагаа, хорих ангиудад ёс зүй, энэрэнгүй сэтгэл бясалгалын сургалт, хавдар судлалын эмнэлэгт хүмүүнлэгийн ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд Бурхан шашинтны төлөөллүүд оролцож, сургааль, айлдвар айлдсныг хүргэж байна.
(1).jpg)
Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийн баярын нээлтийн үйл ажиллагааны үеэр Наро Банчэн гэгээн үг хэллээ. Тэрбээр “Бурхан багшийн эхээс мэндэлсэн, төгс гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл давхацсан сар. Бурхан багшийн дүйчин сараар сайн үйл хийх, буян хураавал илүү арвиждаг гэж үздэг. Бурхан багш “Хүн өөрөө өөрийнхөө дайсан, өөрөө өөрийнхөө аврал” хэмээн айлдсан байдаг. Энэ өдрүүдэд бид бие, хэл, сэтгэл гурваараа бусдад хортой муу үйлийг хийлгүй, зөв сайхан сэтгэлийг дадуулах хэрэгтэй. Буян хийнэ гэдэг сүм, хийдэд мөргөх багшдаа даатгах, ном уншуулах зэргээр хязгаарлагдахгүй. Ямар ч хүн байсан олны төлөө хийсэн үйл бүхэн нь буян болдог” гэсэн юм.
(1).jpg)
Жавзундамба хутагт төвийн менежер Ч.Даваахишиг Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийн талаарх мэдээлэл өглөө. Тэрбээр “Зуны тэргүүн сарын шинийн 8-ны өдөр, бурхан багш гэзгээ тайрч тойн хуврага болсон дүйчэн өдөр тохиож байна. Зуны тэргүүн сарын шинийн 15-нд бурхан багш эхээс мэндэлсэн, төгс гэгээрсэн нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл давхцан тохиодог учраас энэ өдрийг дүйчингийн дотроос Их Дүйчэн өдөр хэмээн онцгойлдог. Энэ өдрийн дэлхийн нийтээр өргөн дэлгэр тэмдэглэдэг. Нийт 25 жил тасралтгүй тэмдэглэж байна. Сүүлийн жилүүдэд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон Улаанбаатар хот дах сүм хийд хамтран бурхан багшийн гурван дүрийн өмнө олон нийтээр усан тахил өргүүлдэг болсон. Бурхан багшид тахил өргөж хүндлэх нь тахил өргөөчид асар их буян хураадаг ач холбогдолтой. Найм хоногийн турш буянд өргөнөөрөө шамдаасай гэж уриалж байна" гэв.
| Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг 25 дах жилдээ тэмдэглэж байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |