Энэхүү төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтэц, үйлчилгээний хүртээмж болон чанарыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг хангах, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилготой. Гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төсөл хотын тогтвортой хөгжлийг дэмжих, нүүрстөрөгчийн ялгарал багатай дэд бүтцийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх замаар хотод тулгарч буй олон талт асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолж байна.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг: Төслийн хүрээнд нийслэл хотын дэд бүтцийн чанарыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх, уур амьсгалын өөрчлөлтөд хотуудын барьж буй концепц, сайн туршлагыг судлах боломж бидэнд нээгдэж байна. Төсөл хэрэгжсэнээр иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, байгаль орчинд ээлтэй эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхжуулах, дэд бүтцийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

“Жэй Эс Ай” төслийн захирал Паллави Гупта: Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн байгууллагын оролцоотойгоор төслийн хүрээнд хэрэгжих үе шатыг тодорхойлдог. Одоогоор бид төслийг хэдэн үе шаттай, хэрхэн хэрэгжүүлэх тухайгаа төлөвлөж, боловсруулж байна. Үүний дараа төслийг Улаанбаатар хотод 10 дугаар сараас хэрэгжүүлнэ. Уг төслийг Ази тивийн таван улсад хэрэгжүүлж байгаа. Тиймээс төлийг хэрэгжүүлж буй таван улс туршлагаа хуваалцаж, хамтдаа хөгжих боломж бүрдэж байна гэв.
| “Азийн тэсвэртэй хотууд” төсөл Улаанбаатар хотод хэрэгжинэ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |