Эверестийн оргилд нийт 6664 гаруй уулчин гарсан гэх тоон мэдээлэл байдаг бөгөөд үүнээс 3.4 хувь нь буюу 221 уулчин нэмэлт хүчилтөрөгчгүй оргилд гарсан байдаг. Далайн түвшнээс дээш өндөрсөх тусам агаар сийрэгждэг учраас хүмүүсийн тархины ажиллагаа удааширч энгийн үйлдлийг хийх нь хүртэл төвөгтэй болдог байна. Эверест уулын 8000 метрээс дээших бүсийг "Үхлийн бүс" гэж нэрлэдэг бөгөөд үүнээс өндөрт жирийн хүн савтай хүчил төрөгчгүйгээр амьсгалах боломжгүй юм.
Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргилыг уулчид зорих болсон энэ хугацаанд 300 орчим хүн нас барсан бөгөөд 200 орчим хүний цогцос уулан дээр байгаа гэсэн тооцоо бий. Тэдний цогцсыг уулчдын хүсэлтээр эсвэл буулгаж ирэх төлбөр өндрөөс болоод нас барсан газарт нь орхих тохиолдол цөөнгүй аж. Хөлдсөн цогцос 150 килограмм жинтэй байдаг бөгөөд нэг цогцос доош буудгахад 6-8 хүн шаардлагатай байдаг. Нисдэг тэрэг 6.4 мянган метрээс дээш өндөрт хөөрч чадахгүй учраас зөвхөн туршлагатай уулчид, хөтөч гүйцэтгэдэг тус ажлын хөлс нь хэдэн зуун ам.долларын хөлстэй байдаг аж. Хэрэв амь эрсэдсэн тохиолдолд уулчдын цогцсыг хэрхэх талаар тэдэнтэй Эверестийн оргилыг зорихоос нь өмнө нь хөтөч байгууллага нь гэрээ хийдэг байна.
Ногоон гутал
(1).jpg)
Тус ууланд авирагчийн хамгийн сайн мэддэг цогцос бол "ногоон гутал" буюу 1996 онд нас барсан Энэтхэгийн багийн гишүүн Цэванг Палжор. Цэванг Палжор багийнхаа хоёр гишүүний хамт нас барсан билээ. Тухайн үед цаг агаар муу байсан учраас Энэтхэг-Төвдийн хилийн цагдаа нар тэдний багийнхныг дээш нь авируулахгүй гэсэн шийдвэрийг гаргасан боловч багийн гурван гишүүн авиралтаа цааш үргэлжлүүлсэн байна. Японы авирагчдын баг оргилоос бууж байхдаа Палжор, Моруп, Саманла нарыг дээш өгсөж яваатай таарч байжээ. Хойд талаараа өгсөж буй уулчид оройноос 1150 фут (350 метр) гүнд байрлах шохойн чулуун хонгилд мөнхөрсөн энэхүү шарилын дэргэдүүр өнгөрдөг аж.
Нойрсож буй гоо сайхан
(1).jpg)
Фрэнсис Арсентьев тэрээр 1998 оны тавдугаар сард Эверестийн оргилд гарах гэж байгаад амиа алджээ. Фрэнсис Арсентьев болон түүний нөхөр Сергей Арсентьев нар нэмэлт хүчилтөрөгчгүйгээр оргилд гарах зорилготойгоор Эверестийн оргилд гарах оролдлогоо эхлүүлсэн бөгөөд тэд оргилд амжилттай хүрсэн ч буухдаа нэгнээсээ төөрч, тусдаа замаар буужээ. Сергей Арсентьев тавдугаар сарын 23-нд кэмпдээ буцаж ирээд эхнэрээ байхгүй байгааг мэдээд Френсисийг аврахаар ахин дээш авирчээ. Сергей дээш авирч явахдаа Узбекийн уулчидтай таарсан бөгөөд тэд эхнэрийг нь кемпэд авчрахаар үүрч бууж байгаад хүчилтөрөгч нь дууссан учраас ууланд орхисон болохыг мэджээ.
Скотт Фишер
(1).jpg)
Фишер 1996 оны тавдугаар сарын 11-нд Эверестийн оргилоос буух үеэр нас баржээ. Фишер үдээс хойш оргилд хүрсэн боловч буухдаа өндөр уулын тархины хаван (HACE) зэрэг шинж тэмдгүүдээр өвджээ. Түүний биеийн байдал маш хурдан муудаж, уулчид болон шерпа нар түүнд туслахыг хичээсэн ч дайрсан хүчтэй шуурга түүнийг аврахад хүндрэлтэй болгосноор харамсалтай нь амиа алджээ. Скотт Фишерийн цогцос Эверестэд үлдсэн бөгөөд олон жилийн турш түүний бие Зүүн өмнөд нурууны замаар өгсөж буй уулчдад харагддаг байжээ.
Дэвид Шарп
(2).jpg)
Британийн уулчин Дэвид Шарп 2006 онд Эверестийн оргилд бие даан гарах оролдлого хийх үеэрээ амиа алджээ. Тэр ямар ч хүчилтөрөгчгүйгээр ууланд авирах оролдлого хийсэн байна. Түүний үхлийн шалтгааныг гипотерми, өндрийн өвчин, магадгүй хүчилтөрөгчийн дутагдалтай холбоотой гэж үздэг.
Шрия Шах-Клорфин
(1).jpg)
Шрия Шах-Клорфин бол Балба гаралтай Канадын уулчин байжээ. Тэрээр оройдоо оргилд амжилттай хүрсэн ч ядарч сульдаж, нэмэлт хүчилтөрөгчгүй болсон байна. Тэрээр 2012 оны тавдугаар сарын 19-нд уулын урд талд, тагтны ойролцоох оргилоос бууж байхдаа нас баржээ. Тэр жил шерпагийн баг түүний цогцсыг уулнаас буулгасан байна.
| ЭВЕРЕСТИЙН ОРГИЛД АМИА АЛДСАН ҮЕ ҮЕИЙН УУЛЧИД |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |