Growl of Clown хамтлагийн 10 жилийн ой тохиож байна
“WAKE UP” амьд хөгжмийн наадмыг санаачлагч Growl of Clown метал хамтлагийн 10 жилийн ойн баяр энэ жил тохиож байна. Тэр ч утгаараа фестивалийг илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар шийдэн уран бүтээлчдийнхээ тоог нэмэн, өмнөх тоглолтуудаасаа онцлог болгон анх удаа задгай талбайд тоглохоор төлөвлөсөн юм. Тэд хамтлагаа үүсгэн байгуулсныхаа дараа 2015 онд анхныхаа “WAKE UP FESTIVAL”-ыг “Milange Lounge”-д зохион байгуулж байжээ. Тухайн үед “Purgatory Destroyers” буюу одоогийн “Break the Cycle” хамтлаг тоглон 100 гаруй хүн үзэж байсан. Үүнээс хойш “WAKE UP FESTIVAL”-ын үзэгчийн тоо 20 дахин нэмэгдэж, фестивалийг тогтмол үздэг үзэгч, шүтэн бишрэгчдийн тоо нэмэгдсээр байна.
Фестивальд таван орны 37 хамтлаг оролцоно
“WAKE UP FESTIVAL”-д дотоод болон гадаадын 37 хамтлаг оролцохоор болсон байна.Фестивалийн headline хамтлагаар домогт Харанга, Хурд, Аясын салхи, Нисванис гээд Монголын рок урсгалын тэргүүлэх хамтлагууд нэрлэгджээ. Тэднээс гадна БНСУ-ын Adio’s Audio, melodic punk урсгалаар тоглодог Whatever That Means хамтлагууд уригдан оролцох гэж байна. Ялангуяа, Adios Audio хамтлаг нь 2019 оноос хойш энэхүү фестивальд гурав дахь удаагаа оролцож байгаа юм. Мөн Японоос Death metal урсгалаар тоглодог Neuroticos, БНХАУ-аас folk metal урсгалаар тоглодог Zuungar, ОХУ-ын улсаас Melodic, Blackened Death Metal урсгалаар тоглодог Maledicted, Progressive rock урсгалаар тоглодог Rush-N-Attack зэрэг хамтлагууд оролцохоор болсон нь наадмын цар хүрээ илүү өргөн болж байгаагийн илрэл юм.
.jpg)
Гурав дахь цомгоо албан ёсоор нээнэ
Фестивалийн үеэр Growl of Clown хамтлаг “Хүнд төмөр машин” хэмээх гурав дахь цомгоо албан ёсоор нээнэ. Уг цомог нь 8 дуунаас бүрдсэн бөгөөд пянз хэлбэрээр сонсогчдын гар дээр очиход бэлэн болжээ. Пянзны урьдчилсан захиалгыг “Welcome Records UB” лейбл авч байна. Урьдчилсан захиалга хийсэн тохиолдолд фестивалийн тасалбарыг бэлэглэнэ.
Фестиваль руу нийтийн автобус үнэгүй зорчино
Фестиваль зохион байгуулагдах Sky Resort нь хотын төвөөс 12 км зайтай. Тиймээс үзэгчдийн тав тухыг хангасан автобусыг фестивалийн зүгээс бэлтгэсэн байна. Wake up фестивалийн ерөнхий ивээн тэтгэгчээр Amgalan Beverages ХХК, On'n Off Production, хамтран зохион байгуулагчаар Mongol Mix Project ХХК, No78studio, Тайландын Singha, Shoppy, Sky Resort, Welcome Records UB, OX Animation Studio, Good Soil Music Store, Hooves shoes ажиллаж байна.
Тасалбарыг үзэгч та бүхэн Shoppy.mn-с 165 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой. Мөн фестивалийн 33 хувийн хямдралтай Late Clown тасалбар 5 дугаар сарын 18-н хүртэл борлуулагдана.
| “Рок хувьсгал” тун удахгүй… |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |