• Өнөөдөр 2025-05-22

ДЭЭД ШҮҮХ: Канад Улсын холбооны шүүхийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2024-05-14,   203

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг  Канад Улсын холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөр хариуцсан газрын дарга Олег Шаковыг хүлээн авч уулзлаа.
 
     Уулзалтад Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн сургалт судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, Гадаад харилцааны албаны дарга Д.Тулга нар оролцлоо.
 
     Өнгөрсөн хугацаанд Канад улсын Засгийн газраас Монгол Улсад “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” богино хугацааны төслийг хэрэгжүүлсэн байдаг.
 
Ноён Олег Шаков Монгол Улсад хэрэгжүүлсэн богино хугацааны дээрх төсөл үр дүнтэй явагдсаныг онцолж, улмаар төслийг цаашид хэрхэн амжилттай үргэлжлүүлэх тухай санал солилцлоо.
 
Тодруулбал, “Монгол Улсад хүн бүр шударга ёс, эрх тэгш байдлыг хангах нь” төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа онцолж,  анхаарах зарим асуудлын талаар Улсын дээд шүүхийн удирдлагуудтай зөвлөлдсөн юм 

ДЭЭД ШҮҮХ: Канад Улсын холбооны шүүхийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188