• Өнөөдөр 2025-05-22

Гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас нэгнээ хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2024-05-12,   344

      Хэнтий аймгийн Цагдаагийн газарт “Ухаангүй хүн байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 66 настай эмэгтэй Б гэгч хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн хамаарал бүхий 46 настай эмэгтэйн биед халдаж, амийг нь хохироосон хэрэг 2024 оны гуравдугаар сарын 19-нд гарсан байна.
 
     Энэ хэрэгт Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11 дүгээр зүйл 2.2.7, мөн хэсгийн 2.8-д зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн, Б-г яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг энэ оны тавдугаар сарын 6-ны өдөр дуусган, Шүүхэд шилжүүлэх саналтайгаар аймгийн Прокурорын газарт хүргүүлжээ.
 
    Хоорондын таарамжгүй байдал, гэр бүлийн маргаан нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл үүссэн байна. Тиймээс бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хүлээцтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас нэгнээ хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188