• Өнөөдөр 2024-05-20

Төрийн албаны зөвлөлийн 18 дугаар хуралдаан боллоо

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны ээлжит 18 дугаар хуралдаан өчигдөр буюу 2024 оны тавдугаар сарын 08-нд болж, дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газрын дарга, Завхан аймгийн ЗДТГ-ын даргын удирдах албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулсан тайлантай танилцаж, нэр дэвшүүллээ.
 
2024 оны II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтын төв комисс байгуулах тухай тогтоолыг батлав.
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав.
 
Төрийн албаны тухай хуулийг дагаж гарсан зарим журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, төслүүдийг боловронгуй болгох үүрэг чиглэл өглөө

Төрийн албаны зөвлөлийн 18 дугаар хуралдаан боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188