• Өнөөдөр 2024-05-20

ЮНЕСКО-ийн Ази Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар чуулган боллоо

2024-05-09,   114

ЮНЕСКО-ийн Ази Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулган хоёр өдрийн турш Улаанбаатар хотноо боллоо.
 
Чуулганы хүрээнд Ази-Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад “Элдэв очир” анхны маркийн цуглуулга, “Халхын 7 хошуу, 4 аймгийн ноёдын гэрийн үеийн бичиг”-ийг тус тус бүртгүүллээ.
 
Мөн чуулганы үеэр гишүүн улсуудаас бүсийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн 21 өвийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, санал нэгтэйгээр бүртгэв.
Бүртгэгдсэн өвийн дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Элдэв очир” анхны маркийн цуглуулга, “Халхын 7 хошуу, 4 аймгийн ноёдын гэрийн үеийн бичиг” баримтат өв орсон юм. Үүгээр манай улс Ази Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад 5 өвийг амжилттай бүртгүүлээд байна

ЮНЕСКО-ийн Ази Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар чуулган боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188