• Өнөөдөр 2024-05-20

Нүүдлийн эмнэлгийн баг Ховд аймгийн 1000 орчим иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ

2024-05-09,   100

     Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэх, үзлэг оношилгоо шинжилгээг эрчимжүүлэх тухай” А/150 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн эрт илрүүлгийн нүүдлийн эмнэлгийн баг Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Манхан, Дарви сумдад дөрөвдүгээр сарын 21-нээс тавдугаар сарын 6-ны өдрүүдэд ажиллаад ирлээ.
 
     Тус эмнэлгийн зүрх, мэдрэл, бөөр, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, лаборатори, дүрс оношилгоо, дурангийн төрөлжсөн мэргэшлийн 19 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн нүүдлийн эмнэлгийн баг бүрэлдэхүүн дээрх орон нутгийн алслагдсан сумдын ард иргэдийг эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулахын зэрэгцээ тэдэнд лавлагаа шатлалын эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг ойртуулж, эрүүл мэндийн асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
 
    Ховд аймгийн дээрх таван сумын 1000 орчим иргэнд нийт лабораториийн болон рентген шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, ходооны дуран, бамбай, хөх, хэвлийн ЭХО болон эмэгтэйчүүдийн ПАП шинжилгээ, дотор, зүрх, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг зэрэг нийт 7235 тохиолдлын оношилгоо шинжилгээг цаг тухай бүрт шуурхай үзүүлж ажиллалаа.
 
Нүүдлийн эмнэлгийн гуравдугаар ээлжийн баг 2024 оны тавдугаар 8-ны өдрөөс эхлэн Завхан аймагт үйл ажиллагаагаа үрглэжлүүлэн ажиллаж байна 

Нүүдлийн эмнэлгийн баг Ховд аймгийн 1000 орчим иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188