Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа хийж, ялалт байгууллаа. Тодруулбал, АНУ-ын Флорида мужид болсон мэргэжлийн тулааны тэмцээнд Э.Цэндбаатар Пуэрто-Рико Улсын боксчин Альберто Меркадотой тулалдсан. Өрсөлдөгч боксчин өдгөө 36 настай Альберто Меркадо нь мэргэжлийн боксын замналдаа 17 ялалт байгуулж, зургаан удаа ялагдал хүлээсэн тулаанч бөгөөд Э.Цэндбаатар түүнийг гуравдугаар үед буулган авч, ялалт байгуулав. Улмаар Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийхдээ дараалан ялалт байгуулж, дөрөвт нь хүнд цохилтоор ялсан амжилттай болж байгаа юм.

| Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 дараалан ялалт байгууллаа |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |