• Өнөөдөр 2024-05-20

“Өнөр бүл” төвийн гурван хүүхэд Германд сурна

2024-05-08,   2207

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хотод нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг ХБНГУ-д бэлтгэнэ. Эхний ээлжид хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүд болон дэмжлэг шаардлагатай 100 хүүхдийг сургалтад хамруулна.” гэдгийг онцолсон.
 
Үүний бэлтгэл ажил болгон НЗДТГ-аас Герман улсын Тюрингэн мужийн FAV service GMBH болон “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ-тай хамтран ажиллах гурван талт санамж бичгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар байгуулсан. Энэ ажлын хүрээнд өчигдөр НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр “Өнөр бүл” хүүхдийн төвийн гурван хүүхдийг Герман улсад сургах асуудлаар холбогдох хүмүүстэй уулзаж, хүүхдүүдийн саналыг сонсож, шийдвэрлэлээ.
 
“Тус төвд амьдарч байгаа хүүхдүүдэд нийгмийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг багш нар нь онцолж байсан тул хотын дарга Х.Нямбаатар хүүхдүүдийг сурч, хөгжихөд дэм үзүүлэх үүднээс уулзалтыг зохион байгуулж, хүүхдүүдийг сургахаар боллоо” гэдгийг НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр хэллээ.

“Өнөр бүл” төвийн гурван хүүхэд Германд сурна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-09 22:13:03
    Мөнхсайхан: Сайн үйлс дэлгэрч байх болтугай. Баяр хүргэе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-09 21:01:47
    Ичинхолоо: Ямар сайхан мэдээж баярлалаа 3 хүүхэд м нь ээдмийг өвөрлөн ирж эх орондоо ихийг бүтээгээрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-09 08:07:19
    Baterdene: Saihan medee bna Huuhduuddee ajilt huseed eh oron irgen huniihee uureg hariutslagiig undurt urgun amjilttai sain suraltsahiig husiey! Bolomj olgoj bgaa buhiil humuusee talarhaj bnaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-09 00:10:27
    Ayush Ariunbolor: Bayr hurgy saihan medee bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-08 21:50:18
    Р. Оюун-Эрдэнэ: Хүүхдэд хүрсэн зөв сонголт байна санаачлагч хүмүүст баярлалаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-08 21:50:03
    Р. Оюун-Эрдэнэ: Хүүхдэд хүрсэн зөв сонголт байна санаачлагч хүмүүст баярлалаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-08 21:36:13
    Долгормаа : Зөв шүүдээ өнчин хүүхдүүдийг дэмжих хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-08 20:29:09
    зочин: болоо доо хамгийн зөв улсыг сонгожээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-08 20:28:43
    зочин: болоо доо хамгийн зөв улсыг сонгожээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-08 20:27:54
    зочин: болоо доо хамгийн зөв улсыг сонгожээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-08 19:43:58
    зочин : нямбаатар мундаг байна хбнгу _г сонгодог нь сайн талтай сайн мэргэжилтэн болно бас сайн чамбай хүн болж хүмүүжнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-08 11:35:03
    Зочин: Сайхан мэдээ байна. Баяр хүргэе.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188