• Өнөөдөр 2024-05-19

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2024-05-07,   701

Аргын тооллын: 2024 тавдугаар сарын 07, Мягмар гараг
 
Наран ургах шингэх: 05.24-20.13
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Сүлд тэнэж одно.
 
Барилдлага: Арвидахын барилдлагатай,
 
Билгийн тооллын 29, Ангараг гараг, Хаврын адаг шар луу сарын 9 улаан мэнгэтэй, арвидахын барилдлагатай, мунхрахуйн шүтэн барилдлагатай, хий суудалтай, гоё хүүхэн одтой, цагаагчин хонь өдөр.
-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.24-20.13
-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), туулай(05.40-07.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой.
-Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. 
-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Сүлд тэнэж одно.
-Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 
-Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188