• Өнөөдөр 2025-05-21

Отгонтэнгэр их сургууль "Оюутны лиг"-ийн сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авлаа

2024-05-03,   523

    2023-2024 оны "Оюутны Лиг"-ийн сагсан бөмбөгийн тэмцээнд улирлын туршид эрэгтэй эмэгтэй гурван баг шигшээ тоглолтод тунаж, шилдэг гэдгээ харуулж  чадсан OTU LYNX -ийн Шилүүснүүд багийн 45 тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
 
     Баг тамирчин, дасгалжуулагчид баяр хүргэхээр Отгонтэнгэр их сургуулийн Отгонтэнгэр их сургуулийн ректор, доктор Н.Энхзаяа, бусад албаны төлөөлөл нар хүлээн авч уулзан, мөнгөн урамшуулал, нэг оюутанд 50%-100% хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлэг  буюу нийт  130 сая гаруй төгрөгийн батламж гардууллаа.

Отгонтэнгэр их сургууль "Оюутны лиг"-ийн сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-04 09:26:05
    Зочин: Отгонтэнгэрийн сагсчид мундаг юм билээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188